
Тус холбоонынхны хэлж буйгаар "Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас хохирогчдын холбоо гэх байгууллага гарсан. Ардчилал, хүний эрх шударга ёс тогтоод 20 гаруй жил болчихлоо гэж ярьсан хэрнээ өнөөдөр газар шороо, ард түмнийхээ төлөө иргэнийхээ үүргийг биелүүлсэн манай журмын нөхдөд 22 жилийн ял өглөө. Тэгэхээр энэ ардчилсан хувьсгал гэдэг чинь юу болоод байгаа юм бэ?. Нийгмийг цочроосон хэргүүд өмнө нь маш олон гарч байсан. Тухайлбал, "МИ-8", Долдугаар сарын 1, "Хадгаламж" зээлийн хоршоо, Багануур, Хонхорын хэргүүд дээр ямар ял оноосон юм бэ?. Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдийг ч яллаагүй өнгөрсөн байдаг шүү дээ. Долоон сарын 1-нд л гэхэд төр өөрөө буу барьж ард түмнээ буудаж, хоморголон баривчилж, тахир дутуу болгочихоод эцэст нь ямар хариуцлага хүлээсэн юм бэ?. Хүний аминд хүрсэн энэ аймшигт хэргийн дараа дөрвөн хүн тав хүрэхгүй жилийн ял хүлээж байсан. Мөн 100 гаруй лиценз зарсан этгээдэд ч 4-5 жилийн ял оноосон тод жишээ бий. Гэтэл яагаад эх орныхоо төлөө дуугарсан хүмүүст ийм их хэмжэний ял оноож байна вэ. Тиймээс бид үүнтэй санал нэгдэхгүй хөдөлгөөнүүдтэй нэгдэж байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)