Өчигдөр болж өнгөрсөн 56 дахь удаагийн Грэмми авардсын тайзнаа Битлз хамтлагийн гишүүд болох Пол Макартни, Ринго Стар нар хамтран дуулжээ. Домогт хамтлагийн хөгжимчин, дуучин хоёрыг тайзнаа гарч ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байна. Битлзийн гишүүдээс амьд сэрүүн байгаа нь энэ хоёр бөгөөд таван жилийн дараа хамтдаа тайзан дээр гарч ирсэн нь энэ юм. "Queenie Eye", "Photograph" дуунуудаа толилуулсан нь Битлз хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэд барьсан гэнэтийн бэлэг байжээ.


Сэтгэгдэл (1)