Өмнөд Солонгосчууд мэдээллийн технологид шинэ
хувьсгал хийхээр шийджээ. Тус улсын Боловсрол Шинжлэх ухаан Технологийн сайдын
мэдээлснээр тэд 1.6 их наяд вон буюу ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларыг 5G технологийг хөгжүүлэхэд
зориулахаар болжээ. Энэ технологи нь өмнөх 4G технологиосоо 1,000 дахин хурдан байх аж. Өөрөөр хэлбэл 800 мегабайт хэмжээтэй бүрэн хэмжээний киног ганцхан секундад
татаж авах боломжтой юм.
Өмнөд Солонгосчуудын мэдэгдсэнээр 2017 онд уг
технологи бүрэн боловсорч дуусах бөгөөд 2020 он гэхэд олон нийтийн хэрэглээ
болно гэж тооцож байгаа аж. Түүнчлэн Солонгосын Засгийн газар 2020-2026 онд
шинэ технологийнхоо тусламжтайгаар 331 их наяд вон буюу 310 тэрбум долларын
ашиг олно гэж төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)