
Бразильд тамхины эсрэг хууль хэрэгжүүлсэний ачаар хорт утааг хэрэглэгчдийн тоо хоёр дахин буурчээ. 1989 онд 15-аас дээш насны хүмүүсийн 32 хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарч байсан бол энэ тоо 17,2 хувь болж багассан байна. Энэ орны амжилтын туршлагаас хуваалцвал, эхлээд хүүхэд, залуучуудын тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр ухуулга сурталчилгаа явуулжээ. Дараа нь тамхины сурталчилгааг хориглож, хүмүүсийн эрхтнийг хордуулж буй аймшигт зурагтай ухуулгыг цацах болжээ. Мөн олон нийтийн газар тамхи татахыг бүр мөсөн хориглосон байна. 2016 он гэхэд тамхичдын тоог дахин 32 хувиар буруулж, тамхины тариалалтад хязгаарлалт тавих болжээ.