-
2021 оны 8 сарын 01
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.
-
2021 оны 8 сарын 01
Сүүлийн 24 цагт 992 хүнээс халдвар илэрч, хүндрэлийн улмаас таван хүн нас барлаа.
-
2021 оны 8 сарын 01
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-
2021 оны 8 сарын 01
Өнөөдөр 7600 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
-
2021 оны 7 сарын 31
“Токио-2020” олимпын наадамд манай улс 43 тамирчинаа илгээхэд нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан билээ. Олимп долоон хоногийн дараа өндөрлөх юм. Монголын 27 тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн бол ирэх өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд ес, бокст нэг, хүндийн өргөлтөд хоёр, буудлагад нэг, марафон гүйлтэд гурван тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх бөгөөд медаль нэмэх боломж бий.
-
2021 оны 7 сарын 31
Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм. Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав.
-
2021 оны 7 сарын 31
Шадар сайд С.Амарсайхан наймдугаар сарын 1-нээс эмнэлэгт хэвтэхдээ хувиасаа нэг ч эм, тариа гаргахгүй байх бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээ хэлж байсан. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэд бичсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд буцаан авах боломж бүрдсэн байна.
-
2021 оны 7 сарын 31
Маргааш буюу наймдугаар сарын 1-ний 23:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн IV хороо, Толгойтын төв замаас Улаанчулуутын авто замд асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажил хийнэ. Иймд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
-
2021 оны 7 сарын 31
2021 оны хичээлийн жилд 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо гарчээ. Зургаан настнуудын бүртгэл ирэх сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх тооцоог Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ.
-
2021 оны 7 сарын 31
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж байна. Тэмцээний шөвгийн наймд манай баг ОХУ-ын жүдочдод ялагдсан. Улмаар Германы багтай дагах барилдаан хийсэн боловч харамсалтай нь дийлдлээ. Энэ даваанд Ц.Цогтбаатар, Саейд Моллай ялсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар учраа бөхөө барсангүй.
-
2021 оны 7 сарын 31
Дуучнаас улстөрч болсон Т.Бат-Оргил Засгийн газарт 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлээд байгаа юм. Энэ хугацаанд тодорхой хариулт өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Төв талбайд жагсахаа илэрхийлээд байгаа юм. Түүнийг энэхүү шаардлагатай нь холбоотойгоор хуулийн байгууллагаас дуудсан байна.
-
2021 оны 7 сарын 31
Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монголын баг эхний даваанд БНСУ-ыг ялсан. Дараа нь ОХУ-ын жүдочидтой хүч үзэхэд 4:2-оор манай баг ялагдлаа. Энэ даваанд Д.Сумъяа, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр ялагдсан бол Ц.Цогтбаатар, Сайед Моллай нар ялсан юм
-
2021 оны 7 сарын 31
Зуны олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог баг эхний барилдаанд БНСУ-тай оноолт таарч, 4:1-ийн харьцаатайгаар яллаа. Манай тамирчид дараагийн удаад ОХУ-ын Олимпын хорооны багтай хүч үзэх юм.
-
2021 оны 7 сарын 31
Хөшигийн хөндийн тууш замд иргэд жолооч нар зорчихдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор эвдрэх, шатахуун дуусаж түр зогсох, дугуй хагарах, замаа буруу сонгон орсноор буцаж эргэн урсгал сөрөх зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байгаа аж.
-
2021 оны 7 сарын 31
Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нд 10:00 цагт Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэлнэ. Улсын хэмжээнд шалгалтын 81 байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Мөн элсэгчид шалгалт өгөхдөө дараах материалыг бүрдүүлэх юм байна.
-
2021 оны 7 сарын 31
Шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр нэмж, 2050 төгрөг болсон. Тэгвэл шатахууны үнийг нэмсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээ эрхлэгчид км тутмынхаа үнийг дагаад нэмжээ.
-
2021 оны 7 сарын 31
2014 оны ОХУ-ын чөлөөт бөхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан 30 настай дагестан эр Якуб Шихжамалов Румын улсын паспорт авч, тус улсын далбаан дор барилдах боллоо. Ойрд дэвжээнд гараагүй тэрээр 74 кг-д хүч үзэхээр төлөвлөж байгаа юм.
-
2021 оны 7 сарын 31
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, баар, биллиард, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 болголоо.
-
2021 оны 7 сарын 31
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монголын баг БНСУ-ын багтай барилдаж, Эхний барилдаанд Ө.Дүүрэнбаяр ялагдаж, дараа нь Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана нар ялсанаар шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр манай баг дараагийн даваанд Оросын жүдочидтой барилдахаар боллоо.
-
2021 оны 7 сарын 31
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар болжээ. Тус захирамжид "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэжээ.