"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнд Монголын баг БНСУ-ын багтай барилдаж, Эхний барилдаанд Ө.Дүүрэнбаяр ялагдаж, дараа нь Д.Сумъяа, Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана нар ялсанаар шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр манай баг дараагийн даваанд Оросын жүдочидтой барилдахаар боллоо.