2014 оны ОХУ-ын чөлөөт бөхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан 30 настай дагестан эр Якуб Шихжамалов Румын улсын паспорт авч, тус улсын далбаан дор барилдах боллоо. Ойрд дэвжээнд гараагүй тэрээр 74 кг-д хүч үзэхээр төлөвлөж байгаа юм. Сонирхуулахад одоогоор Румыний шигшээд Зураб Капраев (74 кг), Омарасхаб Нажмудинов (79 кг), Альберт Саритов (97 кг) нарын гурван дагестан бөх алба хашдаг ажээ.