Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны долоодугаар сарын 21-ний шөнийн 03.00 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ “Д” гэгч нь Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй “С”-г мөргөж биед нь гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгджээ.
Улмаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (1)