“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж байна. Тэмцээний шөвгийн наймд манай баг ОХУ-ын жүдочдод ялагдсан. Улмаар Германы багтай дагах барилдаан хийсэн боловч харамсалтай нь дийлдлээ. Энэ даваанд Ц.Цогтбаатар, Саейд Моллай ялсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар учраа бөхөө барсангүй.
Холимог багийн энэхүү тэмцээнд манай багаас олимпын медальтай Ц.Цогтбаатар, Саейд Моллай нар хамгийн өндөр амжилт үзүүлж, тус бүр гурав ялсан юм. 81 кг-ын жингийн олимпын мөнгөн медальтай Саейд Моллай дээд жингийнхээ олимпын мөнгөн медальтай бөхийг ялсан нь сонирхолтой байв.