Зуны олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог баг эхний барилдаанд БНСУ-тай оноолт таарч, 4:1-ийн харьцаатайгаар яллаа. Манай тамирчид дараагийн удаад ОХУ-ын Олимпын хорооны багтай хүч үзэх юм.
Жүдо бөхийн багийн тэмцээн
- эрэгтэйчүүдийн 73, -90, +90,
- эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болж байна.