-
2021 оны 8 сарын 05
Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
-
2021 оны 8 сарын 04
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд энэ оны 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдварын тохиолдол гараагүй учир халдваргүй бүс болоод буйг аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ.
-
2021 оны 8 сарын 04
Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайраад хэргийн газраас зугтаж буй бичлэгтэй холбоотойгоор иргэн "Д"-д эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоёрдугаар тойрогт Ираны бөх Резра Атритай барилдан ялагдал хүлээсэн билээ. Ингэснэр манай бөхийн медалийн төлөө барилдах хувь заяа Ираны бөхийн гарт очсон юм.
-
2021 оны 8 сарын 04
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүдтэй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзаж, санал солилцлоо.
-
2021 оны 8 сарын 04
Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцах амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.
-
2021 оны 8 сарын 04
Улаанбаатар хот сүүлийн хэд хоног цагаан утаанд бүрхэгдсэн. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлж байна. Утаа салхины урсгал даган хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болохыг хиймэл дагуулаас авсан дээрх зураг харуулж байна.
-
2021 оны 8 сарын 04
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжиллаа.
-
2021 оны 8 сарын 04
XXXII дахь удаагийн зуны олимпын наадам эхлээд хэдийнээ арван хоног өнгөрчээ. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдэг тамирчид Япон улсын нийслэл Токио хотод цуглаж үзэгч бидэнд гайхалтай үзүүлбэр мөн өрсөлдөөнийг харуулсаар байна. Тэгвэл уг тэмцээнд дандаа уран тансаг зүйлс тохиолддоггүй гэдгийг батлан харуулах нэгэн үйл явдал тохиолдлоо.
-
2021 оны 8 сарын 04
"Гүтгүүлсэн" нэр төрөө сэргээлгэхэр С.Цэвээн "Саарал" ордны гадна суулт зарлаад 53 хонолоо. ХЭҮК, Төр Монгол Улсын иргэний амь насыг уландаа гишгэж байна.
-
2021 оны 8 сарын 04
Шатрын сурагчдын Азийн аварга шалгаруулах онлайн тэмцээн болоход Монголын тамирчин Нямсүрэнгийн Батболд тэргүүн байр эзлэв. Тэмцээнд шар тивийн 24 орны 890 тамирчин www.tornelo.com цахим платформоор өрсөлдсөн байна. Тэмцээний шагнал гардуулах ёслол энэ сарын 7-ны 19:30 цагт болох юм.
-
2021 оны 8 сарын 04
Хичээл танхимаар орж байгаа үед уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд энэ жилээс эхлэн "Үдийн хоол" хөтөлбөр болсон юм.
-
2021 оны 8 сарын 04
Өнгөрсөн хоёр хичээлийн жилийн хугацаанд цахилгаан, гар утас, интернет, зурагтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон судалгаа гарсан.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Тэгвэл дараагийн даваанд манай бөх Азийн аварга Ираны бөх Резра Атритай барилдаж, ялагдлаа. Ираны бөх цааш амжилттай барилдвал манай бөх дагах барилдаан хийх юм.
-
2021 оны 8 сарын 04
Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хичээлийг тав хоног цахим хэлбэрээр, тав хоног танхимын хэлбэрээр ээлжилж хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдаж, 7:0-ээр ялагдлаа.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь Азийн аварга Ираны бөх Резра Атри юм.
-
2021 оны 8 сарын 04
Тэрбээр өнөөдөр 09.04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулагджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх асуудлаар биш архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулагдсан байж болзошгүй байна.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна.
-
2021 оны 8 сарын 04
Сүүлийн 24 цагт 1444 хүнээс халдвар илэрснээс Улаанбаатарт 467, орон нутагт 977 тохиолдол бүртгэгдлээ.