“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь Азийн аварга Ираны бөх Резра Атри юм.
Тэд өмнө нь хоёр удаа барилдахад Э.Бэхбаяр 2018 оны “Жакарт-2018” Азийн наадамд ялж, 2019 оны ДАШТ-нд Резра Атри манай бөхийг ялж байв. Энэ олимп хоёр бөхийн хайнаа хагалах барилдаан болно.
Б.Жаргал