XXXII дахь удаагийн зуны олимпын наадам эхлээд хэдийнээ арван хоног өнгөрчээ. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдэг тамирчид Япон улсын нийслэл Токио хотод цуглаж үзэгч бидэнд гайхалтай үзүүлбэр мөн өрсөлдөөнийг харуулсаар байна. Тэгвэл уг тэмцээнд дандаа уран тансаг зүйлс тохиолддоггүй гэдгийг батлан харуулах нэгэн үйл явдал тохиолдлоо.
Усанд үсрэлтийн спортын эмэгтэйчүүдийн 3 метрийн трамплины төрөлд өрсөлдсөн Канад улсын тамирчин Памела Уорын хувьд Токиогийн олимпын хамгийн муу үзүүлбэрийг үзүүлээд байна. 7-р сарын 31-нд тус төрлийн хагас шигшээ шат өрнөсөн бөгөөд нийт 18 тамирчид оролцож Памела Уорын хувд 18-р байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний тус шатанд үзүүлсэн нэг үзүүлбэрт нь шүүгчид 0 оноо өгсөн нь бүх тэмцээн уралдааныг хамруулж үзэхэд хамгийн муу үзүүлэлт болоод байна.
Тэрээр энэ талаараа “Тэмцээн дээр үзүүлдэг үзүүлбэрүүд бол бидний энэ шатанд хүрэх хүртлээ хийсэн бүхний хажууд маш жижиг хэсэг. Би тэмцээнд бэлэн байсан, харамсалтай нь алдаа гаргачихлаа. Саяны үйл явдал хэнд ч тохиолдож болно, гэхдээ буруу цагтаа надад тохиолдчихлоо” гэх хэлжээ.
Түүний хувьд уг төрлөөрөө дэлхийн аваргын хүрэл, Пан Америкийн мөнгөн медальтай хашир туршлагатай тамирчин. Мөн Канад улсын хөгжөөн дэмжигчид түүнийг харааж зүхэхийн оронд урмын үгсийг харамгүй хэлж маш ихээр дэмжиж буй нь дэлхийн бусад орны хөгжөөн дэмжигчдэд үлгэр дууриалал болж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)