“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоёрдугаар тойрогт Ираны бөх Резра Атритай барилдан ялагдал хүлээсэн билээ. Ингэснэр манай бөхийн медалийн төлөө барилдах хувь заяа Ираны бөхийн гарт очсон юм.
Тэгвэл дөнгөж сая Резра Атри хагас шигшээд Оросын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд манай Э.Бэхбаяр дагаж барилдах боломжгүй болж, түүний “Токио-2020” олимпын өрсөлдөөн энэ хүрээд өндөрлөж байна.