“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Тэгвэл дараагийн даваанд манай бөх Азийн аварга Ираны бөх Резра Атритай барилдаж, ялагдлаа. Ираны бөх цааш амжилттай барилдвал манай бөх дагах барилдаан хийх юм.
Тэд өмнө нь хоёр удаа барилдахад Э.Бэхбаяр 2018 оны “Жакарт-2018” Азийн наадамд ялж, 2019 оны ДАШТ-нд Резра Атри манай бөхийг ялж байв.
Б.Жаргал