-
2024 оны 5 сарын 14
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн 16 этгээдийн гэм бурууг шүүх хурал өчигдөр болжээ.
-
2024 оны 5 сарын 14
Орон сууцны хорооллууд нь зам талбай, дээврийн бороо, цасны усыг зайлуулах байгууламжаа шийддэггүй, усаа шууд авто зам руу хаядаг. Энэ нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн зориулалтын бус холболт буюу цайны газар, үйлчилгээний болон авто угаалгын газрууд бохир усаа холбож ашиглалтын нөхцөлийг хүндрүүлж байна.
-
2024 оны 5 сарын 14
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшигч нь сонгуулийн мэдээллийн нэгдсэн сангийн www.e-election.mn цахим системээр дамжуулан бүртгүүлж, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэр дэвшигч нь тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулахаар хуульчилсан юм.
-
2024 оны 5 сарын 14
Хянан шалгах түр хорооны 2024 оны 5 дугаар 14-ний өдрийн хуралдаан 09.15 цагт эхлэн 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна.
-
2024 оны 5 сарын 14
Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-ний өдөр болох товтой байсан ч нэг хоногоор хойшилж, 18-20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар болжээ.
-
2024 оны 5 сарын 14
Агаарын тээврээр энэ оны эхний улиралд 2.2 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6 (0.4 хувь) тонноор багассан байна.
-
2024 оны 5 сарын 14
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг энгийн нэг эдийн засагч Андрей Белоусовоор солих тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр олон хүнийг гайхшируулж байна. Тэгвэл бид та бүхэнд ОХУ-ын шинэ Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовыг танилцуулж байна.
-
2024 оны 5 сарын 14
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто замыг маргаашийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл түр хааж, шинэчлэн засварлах юм.
-
2024 оны 5 сарын 14
Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VII чуулга уулзалт болж байна. Энэ удаагийн уулзалтыг “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.
-
2024 оны 5 сарын 14
Уг жинд дэлхийн аваргын төлөө чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юүн Вэ, Испанийн Гарригос Франциско, Францын Мкедз Лука, Японы Нагаяма Рюжу нарын шилдгүүд эгнэж байна. Ян Юүн Вэгийн хувьд энэ оны ААШТ-ий мөнгөтэй. 2022 оны ДАШТ-ээс хүрэл, 2020 оны Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, бусад тэмцээнүүдээс 20 гаруй медальтай, 26 настай жингийн шилдэг жүдоч юм. Харин Испанийн Гарригос Францискогийн хувьд өнгөрсөн оны ДАШТ-ий алттай. 2021 оны хүрэлтэй. Мөн Европын аваргын гурван алт, хүрлээс эхлээд мөн л 20 гаруй медальтай. Эд 29 настай, хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг юм.
-
2024 оны 5 сарын 14
Монголын парламент байтугай монгол хүний сэтгэхүйд үүрлэсэн нэгэн хандлага бол эцгийн эрхт ёсны үлдэгдэл юм. Өнөөгийн ардчилсан нийгэмд эрх тэгш байхаас илүүтэй эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаад, бүхнийг дөвийлгөн харж, шүүмжилсэн хэвээр байна.
-
2024 оны 5 сарын 14
Монгол оронд үүссэн зудын гамшгийн эсрэг үзүүлэх хамтын ажиллагаа болох малын гоц халдварт өвчинтэй тэмцэх материал, тоног төхөөрөмжийг “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол болж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцов.
-
2024 оны 5 сарын 14
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
-
2024 оны 5 сарын 14
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр болох Салтанат Нукеноваг хөнөөсөн гэмт хэрэгт буруутайд тооцжээ. Тодруулбал, дэлхий нийтийг цочроож, охид эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хүн бүхний анхаарлыг аваачсан аймшигт хэргийн эцсийн шийд гарч, тангарагтны шүүх 44 настай Бишимбаевыг эхнэрээ эрүүдэн шүүсэн, удаа дараа онц хүчирхийлэл үйлдэж амийг нь хохироосон гэж үзэн 24 жилийн хорих ял оноов. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай маш хачирхалтай 24 баримтыг ил болгож байна.
-
2024 оны 5 сарын 14
Ардчилсан намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Бямбын Ариунболдтой ярилцлаа.
-
2024 оны 5 сарын 14
Айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг халаалтыг маргаашаас зогсоож байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.
-
2024 оны 5 сарын 14
2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны сонсгол тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд явагдана.
-
2024 оны 5 сарын 14
Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй. Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт дараах 33 байршилд өргөтгөсөн худалдаа болно.
-
2024 оны 5 сарын 14
“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд.
-
2024 оны 5 сарын 14
Энэ жинд дэлхийн аваргын төлөө чансааг тэргүүлэгч Италийн Скутто Ассунта буй. Тэрбээр ДАШТ-ий хоёр хүрэл, Их Дуулга тэмцээний дөрвөн алт, нэг хүрэлтэй. Мөн залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөтэй. Өдгөө 22 настай идэр жүдоч энэ удаад алтын төлөөх хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь гарцаагүй. Түүнээс гадна Японы Кога Вакана, Казахстаны Абужакынова Абиба зэрэг мундгууд эгнэж байна.