БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар. Тэрбээр 1973 онд Налайхад төржээ. УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Налайх хотын 10 жилийн дунд сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч мэргэжилтэй.
БАРИМТ 3
1998 оноос МАН-д элсэж , Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын холбоог даргалж улс төрийн замналаа эхлүүлжээ. 2008 онд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдож, НИТХ-ны тэргүүлэгчээр ажиллажээ. 2012 онд мөн НИТХ-д өрсөлджээ.
БАРИМТ 4
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 5
Тэрбээр анх УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог ялж, парламентын гишүүнээр сонгогдож байв.
БАРИМТ 6
Тэрбээр Баянгол дүүргийг 10 гаруй жил чамгүй мөнгөөр услаж байж улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нэг талаар гэрээ зассаных, нөгөө талаар бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх.
БАРИМТ 7
10 дугаар ангиа төгсөөд Чита-Манжуураас жижиглэн худалдааны бизнес хийж эхэлсэн гэдэг. Оросоос бохь, чихэр, Польшоос хувцас, энгэсэг, үнэртэй ус монгол руу зөөдөг байж. Мөн “Алпен голд” шоколад, Юпи, инвайт зэрэг найруулдаг ундаа, сироп авч ирж зах зээлд нийлүүлж байв. Тухайн үедээ ундаа ховор учраас маш эрэлттэй байсан гэж тэрбээр ярьсан байдаг.
БАРИМТ 8
Түүний хувьд улс төрийн карьераа дүүргийн Засаг даргын зөвлөхөөс эхлүүлж байжээ. Удалгүй НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад УИХ-ын гишүүн болж улс төрийн карьераа ахиулсан бий.
БАРИМТ 9
Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг. С.Эрдэнийн "вант" улсыг их мөнгөөр өөрийн "вант" улс болгосон элдэвтэй нөхөр.
БАРИМТ 10
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 206 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 1,2 тэрбум гэж мэдүүлж байжээ.
БАРИМТ 11
Харин АТГ-д мэдүүлсэн хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийн орлого 273 сая, гэр бүлийн орлого 364 сая гэж мэдүүлжээ.
БАРИМТ 12
Тэрбээр нийтийн гурван орон сууцтай, харин автомашины хувьд жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Mercedes Benz, S350L- 1, Land Rover, Land Rover V1 автомашинтай гэжээ.
БАРИМТ 13
Түүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” хэмээн бичиж байжээ.
БАРИМТ 14
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр Ж.Ганбаатар парламентын танхимд "заларсныхаа" дараа буюу 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтай ам мурийж байсан удаатай.
БАРИМТ 15
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлийн асуудлаас мултарч, “цагаадсан” гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэр багтдаг.
БАРИМТ 16
Мөн УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг.
БАРИМТ 17
Ж.Ганбаатар гишүүн улс төрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьсан анхдагч нь болж байв. Тэрбээр Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1,2 км шороон замыг хувиасаа 600 гаруй сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ.
БАРИМТ 18
“Өмч хувьчлал 2020” дуудлага худалдаанд Ж.Ганбаатарын “Камдер” ХХК 20.0 тэрбум төгрөгөөр авчээ. Ийнхүү Ж.Ганбаатар жил ирэх тусам өссөөр байгаа газрын үнийг буулган, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэн ашигтай байрлал бүхий 8 объектыг өөрийн болгожээ.
БАРИМТ 19
Түүний үүсгэн байгуулсан сүлжээ дэлгүүр 17 жилийн түүхтэй. Харин Ж.Ганбаатар улстөрд зүтгээд найман жил болж буй. Туршлагын хувьд үзсэн ч тэр түүнийг сайн улстөрчийн нүдээр харахаас илүү сайн бизнесмэн л гэж харах хүмүүс олон.
БАРИМТ 20
Мөн түүнийг “буруу сэхсэн” хэмээн тодорхойлох нь бий. Энэ нь түүний бусадтай харилцах харилцаатай шууд холбоотой аж.
БАРИМТ 21
Тэрбээр эхээс тавуулаа. Айлын дунд хүү. Түүний эцэг, эх хоёул Увс аймгийн харьяат. Аав нь Налайхын уурхайд, ээж нь эрүүл мэндийн салбарт олон жил зүтгэсэн.
БАРИМТ 22
Тэрбээр эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа шатар, сагсан бөмөг тоглох хоббитой гэнэ.
БАРИМТ 23
Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилладаг бөгөөд парламентад Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
БАРИМТ 24
Энэ дөрвөн жилийн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Боловсролын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудад гар бие оролцон, батлуулжээ.
Сэтгэгдэл (19)