Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 19-24-ны хооронд зохион байгуулагдана.
ДАШТ-д 103 орны эрэгтэй 317, эмэгтэй 298 нийт 615 жүдоч барилдахаар мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 9 нийт 18 тамирчин барилдана. Эмэгтэйчүүдийн -48кг, 57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жинд тус бүрт хоёр, хоёр тамирчин оролцож байна. ОУХМ Б.Гончигсүрэн энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаа аж.
ДАШТ-д барилдах шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
Эмэгтэй:
-48кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52кг Л.Сосорбарам
-57кг Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-63кг Б.Ганхайч
-70 кг Б.Ням-Эрдэнэ
-78кг О.Хүслэн
+78кг А.Адъяасүрэн
Эрэгтэй:
-60кг Э.Ариунболд, Б.Цогт-Очир
-66кг Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
-73кг Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
-81кг Г.Болор-Очир
-90кг Г.Алтанбагана
+100кг О.Цэцэнцэнгэл
Дэлхийн аваргын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60кг-ын жингийн тэмцээн болно. Харин хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57кг, эрэгтэйчүүдийг 66, 73кг-ын жингийн барилдаан явагдана. ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 63кг, эрэгтэйчүүдийн 81кг, тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 70, -78кг, эрэгтэйчүүдийн 90кг-ын жингийн барилдаан болно. Дэлхийн аваргын тав дахь өдөр эмэгтэйчүүдийн +78кг, эрэгтэйчүүдийн -100, +100кг-ын барилдаан явагдана. Харин ДАШТ-ий сүүлийн өдөр холимог багийн тэмцээн явагдаж 2024 оны дэлхийн аварга өндөрлөх юм.
А.Сүх
Сэтгэгдэл (10)