Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооноос мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны сонсгол тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд явагдана. Гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг гаргасан. Давхардсан тоогоор 98 гэрч дуудагдана. Үүнд:
- Монгол Улсын сайд, түгжрэлийг бууруулах үндсэний хорооны дарга асан Ж.Сүхбаатар
- Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндсэний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл
- Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазар
- Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн
- Нийслэлийн засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлог гүйцэтгэгч асан И.Баатархүү
- Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн хэлтсийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрхзүйн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч асан Г.Содбаяр
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын үйл ажиллагаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхсайхан зэрэг худалдан авах үйл ажиллагаанд оролцсон албан тушаалтнуулыг гэрчээр дуудна.
- Мөн Тэнүүн Огоо ХХК-ийн захирал А.Ганхуягийг дуудна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)