БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг Куандык Валиханович Бишимбаев гэдэг.
БАРИМТ 2
Тэрбээр 1980 оны дөрөвдүгээр сарын 11-нд мэндэлсэн, 44 настай.
БАРИМТ 3
Казах ССР-ын Кызыл-Орда хотод төрсөн.
БАРИМТ 4
Ахмад жүзийн Дулат овгийн Шымыр овогоос гаралтай.
БАРИМТ 5
Эцэг Бишимбаев Валихан Козыкеевич, Кызылордагийн Агро аж үйлдвэрийн дээд сургуулийн ректор (1990-1996), М.Х. Дулати (1996-2001), М.Ауэзовын нэрэмжит Өмнөд Казахстаны улсын их сургууль (2001-2012), 2012-2016 онд Нур Отан намаас парламентын V хурлын депутатаар ажиллаж байсан.
БАРИМТ 6
1999 онд Куандык Бишимбаев Алматы дахь Казахстан улсын удирдлагын академийг төгссөн. 2001 онд Тараз хотын М.Х.Дулатигийн нэрэмжит Тараз улсын их сургууль , Вашингтоны Жорж Вашингтоны их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. "Болашак" хөтөлбөрийн дагуу суралцсан байдаг.
БАРИМТ 7
Казахстаны төр, улс төрийн зүтгэлтэн тэрбээр 2001-2019 онд төрийн болон төрийн өмчит компанид олон албан тушаал хашиж байсан.
БАРИМТ 8
2001-2019 онд төрийн болон төрийн өмчит компанид олон албан тушаал хашиж байв.
БАРИМТ 9
Тэрбээр 2016 онд Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан бөгөөд эрх баригч “Нур Отан” намаас УИХ-ын чуулганы сонгуульд нэр дэвшиж байсан юм.
БАРИМТ 10
2017 онд түүнийг онц их хэмжээний авлига авч, хувьдаа завшсан, завшсан хэргээр баривчилжээ. 2018 онд эд хөрөнгө хурааж , төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасч арван жилийн ял авсан ч 2019 онд тэнсэн суллагдсан.
БАРИМТ 11
Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын сайн хүн байв. Гэвч томилсноосоо хойш ердөө зургаан сарын дараа огцруулж, авлигын хэргээр баривчилсан нь тухайн үедээ дуулиан болж байлаа. Гэвч тэрбээр Назарбаевын санаачилсан өршөөлийн хуулиар өршөөгдөж, шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж, Нукеноватай гэрлэжээ.
БАРИМТ 12
2023 оны арваннэгдүгээр сард түүнийг эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэргээр баривчилжээ. 2024 оны тавдугаар сарын 13-нд Бишимбаев үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө 24 жилийн хорих ялаар шийтгүүллээ.
БАРИМТ 13
Куандык Бишимбаев казах, орос, англи хэлээр ярьдаг.
БАРИМТ 14
Гурван хүү, нэг охинтой.
БАРИМТ 15
Тэрбээр амьдралдаа гурван удаа гэрлэсэн.
БАРИМТ 16
Анхны гэрлэлт нь Айгерим Жанатовна Раимбековатай байв. Тэд Аль-Искандер Валихан гэх 2000 онд мэндэлсэн нэг хүүтэй.
БАРИМТ 17
Хоёр дахь гэрлэлт нь Кахарман Назим Кахарманкызы байв. Тэд 2020 он хүртэл гэр бүл хэвээр байсан ч мань эрийг шоронгоос гарсны дараа гэрлэлтээ дуусгасан. Тэд 2009 онд төрсөн Мансур, 2011 онд төрсөн Карим гэх хоёр хүү, 2013 онд төрсөн Раниа гэх нэг охинтой.
БАРИМТ 18
Шоронгоос гарч, эхнэрээсээ салсан Бишимбаев сүүлийн эхнэр Нукенова Салтанат Амангелдиевнатай 2022 онд гэрлэсэн. Тэгээд түүнийгээ хөнөөжээ.
БАРИМТ 19
Нукенова Салтанат Амангелдиевна нь Павлодар хотын захирагч асан Нукеновын зээ охин юм.
БАРИМТ 20
Тэрбээр 2016 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл Казахстаны Эдийн засгийн сайд байлаа.
БАРИМТ 21
Хүмүүсийн гэрчилж буйгаар Бишимбаевын зан авир тогтворгүй, догшин. Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай нэгэн гэнэ.
БАРИМТ 22
Бишимбаев эхнэрээ угаалгын өрөөнд олон цаг зодсон. Эхнэрийнх толгойд ойролцоогоор 10 гаруй маш хүнд цохилтын шарх байсан гэж задлан шинжилгээ баталсан юм.
БАРИМТ 23
Гэвч тэр эхнэрээ хөнөөгөөгүй гэж өөрийгөө өмөөрсөөр байв. Түүний энэ бусармаг үйлдэл тогооноосоо хальж, дэлхий нийтийг жигшихэд хүргэсэн. Түүний шүүх хурал Казахстан улс даяар шууд цацагдсан юм.
БАРИМТ 24
Түүний үйлдсэн уг аймшигт хэргийн араас 2024 оны дөрөвдүгээр сард Казахстаны Мажлис, Сенат буюу хууль тогтоох байгууллагууд хамтран гэр бүлийн хүчирхийлэлд оногдуулах шийтгэлийг чангатгах тухай хуулийг баталсан юм.
Сэтгэгдэл (4)