БАРИМТ 1
Никола Йокич нь 1995 оны хоёрдугаар сарын 19-нд мэндэлсэн. Өдгөө 28 настай.
БАРИМТ 2
Тэрбээр Серби гаралтай, Сербийн хойд хэсгийн ФР Югослав мужийн Сомбор хотод мэндэлжээ.
БАРИМТ 3
Түүний биеийн өндөр 2.11 метр бол биеийн жин нь 129 кг. Тэр хүүхэд байхдаа ердийн л нэг тарган хүү байсан.
БАРИМТ 4
Сербийн мэргэжлийн сагсан бөмбөгчин. Мөн АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) Денвер Наггетс багийн төвийн тоглогч юм.
БАРИМТ 5
Таван удаа NBA-ийн бүх оддын тоглогч болсон тэрбээр таван удаа Бүх NBA-ын багт нэрлэгдсэн (гурван үндсэн багийн сонгон шалгаруулалтыг оролцуулаад). 2020–21 , 2021–22 оны улиралд NBA-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн бол энэ жилийнх гурав дахь нь болж байна.
БАРИМТ 6
Тэрбээр 2016 оны Риогийн олимпын наадамд Сербийн шигшээ багаа төлөөлж, мөнгөн медаль хүртсэн.
БАРИМТ 7
Түүнийг "Жокер" гэж хочилдог. Тэр тийм л хүн. Гэхдээ инээгээд, баясаад байх нь ховор.
БАРИМТ 8
Йокич 2014 оны NBA-ий драфтын хоёрдугаар шатанд Наггетс багт сонгогдож, өнөөдрийг хүртэл уг багтаа хүчин зүтгэмээр байгаа. Тэрөээр 2016 онд NBA-ийн бүх шинэ тоглогчийн нэгдүгээр багт сонгогдсон удаатай.
БАРИМТ 9
Йокич нь NBA-ын бүх цаг үеийн хамгийн олон трибл дабль хийсэн тоглогчдын жагсаалтын эхний 10-т багтдаг. Европын тэргүүлэх тоглогч, төвийн тоглогч, тэрбээр хамгийн хурдан трибл даблын рекордыг эзэмшдэг.
БАРИМТ 10
Тэрбээр эцэг эх, эмээ, хоёр ахтайгаа хамт хоёр өрөө давчуу байранд өссөн. Түүний аав хөдөө аж ахуйн инженер байсан.
БАРИМТ 11
Йокич амьдралынхаа эхэн үеэс өөрөөсөө 10 насаар ах Страхинжа, Неманжа нартай тоглож байгаад сагсан бөмбөгт дурлажээ. Ах дүү хоёр Сербид сагсан бөмбөг тоглож, дараа нь Неманжагийн хамт коллежийн сагсан бөмбөгийн "Детройт Мерси" , "CW Post" болон Премьер сагсан бөмбөгийн лигт "Скрантон/Уайлс-Барре Стимерс" багт тоглож байсан гэдэг. Ах нар нь NBA-гийн тоглогч асан Дарко Миличичтэй найзууд юм.
БАРИМТ 12
Йокич мөн хүүхэд байхдаа морин уралдаанд дуртай байсан гэдэг. Сонирхогчийн хувьд уралддаг байсан, одоо ч гэсэн хүсэл тэмүүллээ хадгалсаар байгаа гэнэ. Морин уралдаан гэдэг нь морин тэрэг хөллөж уралддаг үндэснийх нь спорт билээ.
БАРИМТ 13
Йокич улсдлаа "Войводина Србижагас" багийн төлөө өсвөрийн лигт тоглож байв. Анхны хоёр тоглолт дараалан түүний оноо авалт үнэлгээ 50-иас дээш байсан нь олны анхаарлыг татах гол шалтгаан болжээ.
БАРИМТ 14
2012 оны зун Йокич Мега Визуратай гэрээ байгуулсан ч 2012-13 оны эхний улиралд тэдний өсвөрийн багт тоглож байсан ажээ. Тэрбээр 17 настайдаа Сербийн лигийн 5 тоглолтод оролцож , нэг тоглолтод 1,8 оноо, 2 самбар дунджилсан нь хөгтэй. Улмаар 2013 оны хоёрдугаар сард албан ёсоор 4 жилийн гэрээ байгуулсан. 2013-14 оны улиралд тэрбээр ахлах багийн талбайд илүү олон минутыг өнгөрүүлсэн. Адриатик лигт 25 гаруй тоглолт хийхдээ нэг тоглолтод 11.4 оноо, 6.4 самбар, 2.5 оновчтой дамжуулалт дунджилжээ. Тэрбээр мөн Сербийн лигт багтайгаа 13 тоглолт хийж , ижил үзүүлэлттэй байсан бөгөөд нэг тоглолтод дунджаар 10.9 оноо, 6 самбар, 3.3 оновчтой дамжуулалт өгчээ.
БАРИМТ 15
2014 оны зургадугаар сард Наггетс баг түүнийг хоёрдугаар шатны 41 дэх сонголтоор авсан. Одоо тэр багийнхаа хамгийн шилдэг тоглогч. Тэр бол багийнхаа итгэл найдвар юм. Түүний багийн анд Жамал Мюррей түүнийг хамгийн тоглолт таардаг тоглогч гэнэ.
БАРИМТ 16
Йокичийг NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу дамжуулалттай тоглогч гэж үздэг. Тоглогчийн хувьд Йокич өөрийн биеийн хэмжээ, алсын хараагаа ашиглан багийнхаа тоглогч нарт оновчтой, гайхалтай дамжуулалтыг өгч чаддаг.
БАРИМТ 17
Түүний нэг гараар өгдөг дамжуулалтыг хүмүүс шагширдаг. Хүмүүс уг дамжуулалтыг "усан поло" тоглогчийнхтой зүйрлэдэг.
БАРИМТ 18
Йокич яаран довтлох дургүй. Тэр эхлээд бөмбөгийг ямар нэгэн байдлаас хүлээж авангуутаа хэсэг азнаж, боломжит довтолгооны тактик зохиодог гэжээ.
БАРИМТ 19
Түүний өмнөх болон одоогийн багийн тоглогчид "Йокич ямар ч нөхцөл байдлаас, ямар ч арга замаар гэнэтийн довтолгоо өгч болзошгүй байдаг. Тэр нь оновчтой. Хамгийн гол нь бид байнга анхааралтай хүлээх ёстой байдаг" гэжээ.
БАРИМТ 20
Тэр зөвхөн дамжуулалт дээрээ сайн биш. Тэр бол гайхалтай шидэгч юм. Тоглолтын шийдвэрлэх мөчид чухал оноог ямар ч цэгээс авч чаддагаар онцлогтой тоглогч.
БАРИМТ 21
Йокич нь 2013 оны ФИБА-гийн 19 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Сербийн 19 хүртэлх насны сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан тэрбээр тэмцээний найман тоглолтод оролцож, нэг тоглолтод 7.1 оноо, 5 самбар, 1.5 оновчтой дамжуулалт дунджилжээ.
БАРИМТ 22
Денверт байх эхний жилүүддээ тэрбээр найз бүсгүй, хоёр ахынхаа хамт амьдардаг байв.
БАРИМТ 23
Йокич 2020 оны 10 дугаар сарын 24-нд өөрийн төрөлх Сомбор хотод олон жилийн найз бүсгүй Наталия Мачешичтэй гэрлэжээ. Тэд хамтдаа 2021 оны есдүгээр сард охинтой болжээ.
БАРИМТ 24
Тэрбээр NBA-д тоглосон замналынхаа хугацаанд нийт 675 тоглолтод оролцож, 20.9 оноог дунджилсан. Тэр бол хэнэггүй, сэтгэл хөдлөлгүй хүн.
Сэтгэгдэл (2)