Владимир Путин бүтэн нэг зууны дөрөвний нэгт улс удирдах гэж байна. Энэ нь түүний ОХУ-ын төрийн тэргүүнийн үүргийг хүлээн авч буй тав дахь эрхийн хугацаагаа юм. Өнгөрөгч гуравдугаар сард болсон сонгуульд Путин дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулж, 77 насныхаа төрсөн өдрөөрөө дахин зургаан жилийн бүрэн эрхээ эхлүүлэх боломжтой болсон.
Сөрөг хүчний нэр дэвшигчдийн ихэнх нь нас барсан, шоронд хоригдож, цөллөгт явсан. Зарим нь бүүр нэр дэвших эрхээ хасуулаад байсан нь түүний дахин сонгогдох шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж буй. Мөн Украинтай дайн эхлүүлснээс хойш Орост түүнийг эсэргүүцэгчдийг хориглох явдал үр дүнтэй байгаа юм.
Мягмар гарагт Кремльд болсон тангараг өргөх ёслолд Оросын цэрэг, улс төрийн дээд түвшний төлөөлөгчид оролцсон боловч АНУ болон Европын олон улсууд уг сонгуулийг хуурамч гэж үзэн төлөөлөгчөө илгээхээс татгалзав.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер даваа гарагт хэлэхдээ, "Бид энэ сонгуулийг шударга гэж үзэхгүй байгаа. Гэхдээ тэр бол Оросын ерөнхийлөгч. Энэ албан тушаалаа үргэлжлүүлэх болно" гэжээ. 2000 онд болсон Путины анхны тангараг өргөх ёслол нь Оросын түүхэнд анх удаа Кремлийн эрх мэдлийг сонгуулийн үйл явцаар сольсон явдал байв. Тэр үед Путин хэлсэн үгэндээ, "Орос орчин үеийн ардчилсан улс болж байгааг нотоллоо" гэж байв.
24 жилийн дараа Путин ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайдын албан тушаалаа хэвээр үлдээж, ОХУ-ын үндсэн хуулинд заасан бүрэн эрхийн хугацааг 4 жил байсныг 6 жил болгон сунгахаар ажиллаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (10)