АНУ-ын тэргүүн мисс Ноэлиа Войгт сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар цолноосоо татгалзаж байгаагаа зарлав.
Жил бүрийн есдүгээр сард болдог Америкийн Миссийн тэмцээний ялагч Войгт "Таны сэтгэцийн эрүүл мэнд ямар шийдвэр гаргаж байгаагаас чинь шалтгаалах үе бий. Өөрийгөө битгий зовоож байгаарай. Бие махбодийн болон оюун санааны эрүүл мэндээ хэзээ ч бүү алдаарай. Эрүүл мэнд эд хөрөнгөөс үнэтэй" гэж Instagram дээр бичжээ.
АНУ-ын холбогдох байгууллага түүний шийдвэрийг дэмжиж, залгамжлагчаа зарлахыг нь хүлээж байгаагаа мэдэгдээд байна. Юта мужийг төлөөлөн оролцсон, 24 настай Венесуэл гаралтай Америк бүсгүйн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал туйлдаа хүрээгүй ч амьдралдаа том хариуцлага үүрэхгүй байх шийдвэрт хүрсэн гэнэ.
Тэрбээр есөн сарын турш АНУ-ын миссийн титмийн эзэн байсандаа талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь түүний амьдралыг өөрчилж, дэлхийд танигдах гүүр болсон гэдгийг хэлжээ.
Хүмүүсийн таамаглаж буйгаар түүний залгамжлагч нь өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байрт орсон Хавайн Саванна Ганкевич байж магадгүй гэнэ.
Л.Сайнаа