“Парис-2024” олимпын наадмын чөлөөт бөхийн "эрх олгох" сүүлчийн тэмцээн өнөөдөр Туркийн Истанбул хотод Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
Эхний өдөр манай улсаас сонгомол бөхөөр 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б. Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө.
Харин маргааш эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.
Эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар Испанийн Леван Метревелитай, 65 кг-д Т.Тулга Бахрейны Алибеговтой, 74 кг-д О.Сүлдхүү Бельгийн Ибрагим Велиевтай, 97 кг-д Г.Ганхуяг Солонгосын Сё Жү Хвантай барилдах аж.
Сэтгэгдэл (8)