БАРИМТ 1
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг. Тэрбээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-ын гишүүнээр 2020 онд анх удаа сонгогдсон улстөрч.
БАРИМТ 2
1984-1994 онд Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургууль, 1994-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 3
Мөн 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний Академид Олон улсын эдийн засаг, 2018 онд Канад улсын Бритиш Колумбийн Их Сургуульд Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглалын чиглэлээр суралцжээ.
БАРИМТ 4
Англи, Орос, Солонгос хэлтэй.
БАРИМТ 5
Тэрбээр 2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, 2008-2014 онд Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн даргаар ажилласан.
БАРИМТ 6
Бизнесийн салбараас улс төрд урвасан олон улстөрчид бий. Түүний нэг нь Х.Ганхуяг.
БАРИМТ 7
"Хера холдинг" группийн үүсгэн байгуулагч тэрбээр хамгийн анх Ардчилсан намын гишүүн байсан.
БАРИМТ 8
Бизнесийн салбарт олон жил зүтгэсэн ч сүүлийн 10 орчим жилийг тэрбээр улс төртэй хослуулсаар ирсэн. Ийн явсаар Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2016 оны сонгуульд бие дааж, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байв.
БАРИМТ 9
Тухайн сонгуульд бие даагч гэхэд чамгүй санал авч, УИХ-ын дарга асан З.Энхболд унагаж, чамгүй санал хуваасан гэдэг. Тиймээс ч тэр 2020 оны сонгуульд Баянгол дүүрэгтээ МАН-аас нэр дэвшсэн юм.
БАРИМТ 10
АН-аас гарч, МАН-ын гишүүн болсноо “Залуу хүний хувьд улс төрд өөрчлөлт авчирч, манлайлж зүтгэхийг хүссэн. Харин түүнийг дэмжих нам нь МАН байсан” гэж тайлбарласан байдаг.
БАРИМТ 11
Ийнхүү гурван нам сольж, нэг удаа УИХ-д бие даан нэр дэвшсэн байдаг.
БАРИМТ 12
Бизнес удирдлага, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн учраас төрийн бодлогод энэ чиглэлээр санал, шүүмжлэлээ хэлж, намын шинэхэн гишүүн болсныхоо дараа ч эрх барьж буй намынхаа бодлого шийдвэрийг шүүмжилж байв.
БАРИМТ 13
Тиймээс ч түүнийг олон нийт төдийгүй, намын гишүүд нь залуу, эрч хүчтэй дэвшигч гэж тодорхойлсон.
БАРИМТ 14
Залуу, эрч хүчтэй, шинэхэн улстөрчийн хувьд Х.Ганхуяг, танхимын хоёр залуу гишүүний хамт хэл аманд орж, шүүмжлэл дагуулах нь олон байв.
БАРИМТ 15
Ялангуяа Х.Ганхуягийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг “гал дуудсан” төсөл, тодорхой сэдвүүдийг барьж, ил гарч байсан нь түүнийг олны анхааралд оруулсан.
БАРИМТ 16
УИХ-д сонгогдоод нэг ч удаа хэвлэлээр гаралгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгадаг гишүүд олон. Харин Х.Ганхуяг, МАН ч хүсээгүй. Тиймээс ч олон хуулийн ажлын хэсэг ахлах, хууль санаачлах зэргээр бизнест зүтгэж байсан шигээ зүтгэдэг зан Х.Ганхуягт бий гэж намынхан нь битүүхэн зүтгүүлдэг гэлцдэг.
БАРИМТ 17
Тэрбээр хөгжлийн банкны хэрэгт холбогдсон удаатай. Тухайлбал, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө найзуудтайгаа хамтран Хөгжлийн банкнаас зээл авсан. Мөн ээжийнхээ компаниар дамжуулж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр түгж байв. Уг асуудалд тэрбээр яллагдагчаар татагдаж, эцэст нь шүүхийн байгууллагаас түүний хэргийг хэргэсэхгүй болгосон юм.
БАРИМТ 18
Тухайн үед Х.Ганхуяг "Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг" хэмээж байв.
БАРИМТ 19
Тэгвэл МАН-ын даргын "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэх үг үнэн бол Х.Ганхуяг нэр дэвших эрхгүй. Гэтэл тэрбээр УИХ-д дахин нэр дэвшихээр болсон аж.
БАРИМТ 20
2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 117 сая, гэр бүлийн орлого 592 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн амины орон сууц хоёр, Landrover, RangeRover автомашинтай аж.
БАРИМТ 21
Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Т.Уранзулын хувьд “Гоо сондор” ТББ, “Монголын хүүхдийн дүрслэх урлаг” ТББ, “Даунтаун фейшн” ХХК, “Орчлонгийн амин чанар” ТББ-тай ажээ.
БАРИМТ 22
Тэрбээр гишүүн болохоосоо өмнө “Заг манхан” ХХК, “НХГ”ХХК, “Эм Би Си Си холдинг” ХХК, “Эгэ майнинг” ХХК-иудад хувь эзэмшдэг байсан ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа нэрээ хасуулсан байдаг.
БАРИМТ 23
Энэ парламентын дөрвөн жилийн хугацаанд Авлигын эсрэг хууль, Түр хороо байгуулах тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Онцгой албан татварын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
БАРИМТ 24
Тэрбээр Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
Сэтгэгдэл (6786)