Эдийн засагч Андрей Белоусовыг Батлан ​​хамгаалахын сайдаар гэнэтийн байдлаар сонгосон нь Орос улс эдийн засгаа дайны нөхцөлд байдалтай уялдуулж байгаагийн хамгийн тод илрэл төдийгүй Украин дахь Оросын цэргийн хувь заяа барууны орнуудтай зэвсэг үйлдвэрлэх уралдаанд ялалт байгуулахаас ихээхэн шалтгаалахаар харагдаж байна. Лондонгийн Кингс коллежийн Оросын улс төрийн профессор Сэм Грин “Белоусовыг томилсон нь нэг талаараа дайн эдийн засагт хэр төвлөрч, эдийн засаг нь дайнд хэр төвлөрч байгааг хүлээн зөвшөөрч буй хэрэг” гэж хэлжээ.

Тэгвэл бид та бүхэнд ОХУ-ын шинэ Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовыг танилцуулж байна.