Ардчилсан намаас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах оролдлогуудыг хийж эхэллээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байсан эрх баригчид хийж хэрэгжүүлсэн ажлаа ард түмнээр дүгнүүлэх ёстой байтал тэдэнд хийж хэрэгжүүлсэн ажил байхгүйгээс Ардчилсан намыг харлуулж байна.
Эрх баригчид үзэл санаа, бодлогын мухардалтад хүрсэн байгааг харуулж байна. Татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг зогсоохыг шаардаж, шаардлага хүргүүллээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргад шаардлага хүргүүлж байна. Захиалгатай нэвтрүүлэг дахин гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар ямар нэгэн захиалгат нэвтрүүлгийг цацдаг болов. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс эсэргүүцэл шаардлагыг хүргүүлж байна" гэв.
Сэтгэгдэл (5)