-
2019 оны 5 сарын 30
Тэрбээр хууль бусаар хувьчилсан хүүхдийн зуслангийн газруудыг төрд эргүүлэн авч, хүүхдүүдийг үнэ төлбөргүй амраадаг болно гэж ирээд л бөөн сенсаац тарьж байв. Тухайн үед АН-ын нэр хүнд мандаж байсныг хэлэх үү, С.Эрдэнийн уг мэдэгдэл ёстой л өвсөнд гал тавихтай адил тархсан юм. Гэтэл мань хүн эл мэдэгдлийнхээ ардуур нийслэлийн газруудыг "халааслах" ажиллагаагаа хэрэгжүүлсэн бололтой.
-
2019 оны 5 сарын 29
Одоогийн байдлаар анхан шатны шүүхээс 10 гаруй шүүгч нэрээ дэвшүүлэх “шуум” байгаа бол хяналтын шатны шүүхээс үүнээс дутахааргүй шүүгчдэд санаархал бий гэх мэдээлэл байна.
-
2019 оны 5 сарын 28
Ээжийнхээ бичсэн захидлыг энгэртээ “тэвэрсэн” наймхан сартай бяцхан охин үнэгчлэн унтана. Жигд тайван амьсгалах тоолондоо жижигхэн ягаан царайндаа инээмсэглэл тодруулан уруул нь шовс8 шовс хийх нь ангир уургаа шимэх мэт. Үнэгчлэн инээмсэглэх охин магад ээж, аавынхаа энгэрт эрхлэн наадаж, ирээдүйд ямар мэргэжил, боловсролтой болох төлөвлөгөөгөө зурж буйг илтгэх мэт. Гэвч наймхан сартай энэ л охинд ээжийнхээ энгэрт эрхлэн наадаж, ангир шар уургаа амсах хувь ерөөл хагас оногдсон гэдгийг сонсоод зүрхэнд зүү шивэх мэт өвтгөв.
-
2019 оны 5 сарын 23
ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк”-анд хийсэн шалгалтын үр дүнг өчигдөр олон нийтэд мэдээлсэн билээ. Түүний хэлснээр “Евро”, “Чингис”, “Самурай” бондноос мөнгө гаргаж, “Хөгжлийн банк”-наас авсан зээл авсан ч хугацаандаа төлөөгүй 19 зээлдэгчийн 964.1 тэрбум төгрөгийг төлүүлөх шаардлагатай байгаа аж. Хэрвээ эдгээр эрхэм авсан зээлээ эргүүлж төлөхгүй бол төрийн төмөр нүүрийг харуулахаа ч мөн хэлсэн. Тэгвэл “Хөгжлийн банк”-ыг хөнтөрч, бондуудыг боомилсон тэрбумтангууд хэн бэ.
-
2019 оны 5 сарын 23
Ямартай ч Итгэлийн зээлийн хүрээнд олгогдох 20 сая төгрөг нь бэлэг мэт харагдсан тул 50 сая болгож нэмэх тухай зарим УИХ-ын гишүүд хэлсэн нь бий.
-
2019 оны 5 сарын 21
“Оюутолгой”...Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ олны анхааралд өртсөн цагаас хойш дуулиан шуугиан дагуулсаар олон хаврыг ардаа үджээ. Яг энэ цаг үед уг төсөлтэй холбоотой сайн, муу мэдээ ар араасаа хөвөрч, тэр хэрээрээ иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Энэ нь ч аргагүй юм.
-
2019 оны 5 сарын 06
Америк гэр бүлд үрчлэгдэж амиа алдсан хүүгийн алдааг давтахгүйн тулд улстөрчийн болоод хувь хүнийхээ үүднээс зангарагтай шийдвэр гаргаж чадсан Путин шиг биш юм гэхэд сүүдэрт нь дөхөхөөр шийдвэр гаргаач гэж Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хүсье.
-
2019 оны 5 сарын 03
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёулаа тагтан дээр гаръя” гэсэн бичиг үзүүлсэн байна.
Шүүхээс ял ногдуулсан ялтан хүн хэвтэн эмчлүүлж байгаа учраас МАХН-ын даргыг 24 цагийн турш камераар хянаж, бичлэг хийж байсан учир амин хувийн нууц яриа болохыг тэрбээр шууд гадарлажээ.
-
2019 оны 4 сарын 18
Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан, тамирчин хүний хөлс, хүч, амжилт гавьяаг ямар үнэ цэнээр олддогийг хамгийн сайн мэдэх хүн нь ТА.
-
2019 оны 4 сарын 10
Ганц үнэн гэвэл бие халаалт дууссаны дараа юу ч болж мэдэхийг урьдчилан тааварлах боломжгүй.
-
2019 оны 4 сарын 08
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авсан гишүүдийн асуудал сөхөгдөж эхэлсэн юм. Улмаар Улсын ерөнхий прокуророос Г.Солтан, Г.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хүргүүлсэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм.
-
2019 оны 4 сарын 08
УИХ-ын гишүүдээс ард түмний дуу хоолой болж шударга ёсыг тогтооно хэмээн хамгийн их тэмцдэг таван гишүүн бий. Тэдний ХОМ-ийг хүргэж байна.
-
2019 оны 4 сарын 05
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Би УИХ-ын гишүүн байх үеэсээ хойш буюу одоогоос гурван жилийн өмнөөс Монголын нийгэмд шударга бусын хонгил бий болсон талаар ярьж эхэлсэн” гэж өчигдөр ярьсан юм. Өөрийн цахим хуудсаар дамжуулж тэрбээр шударга бусын хонгилыг хэн байгуулж, хэн үүнийг залгамжилсан хийгээд өнөөгийн нийгэмд үүссэн нөхцөл байдлын талаарх байр сууриа маш тодорхой илэрхийлсэн юм. Ингээд түүний байр сууриас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2019 оны 4 сарын 04
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 94 их, дээд сургуульд 160 мянга гаруй оюутан суралцдаг. Эдгээр оюутнуудын олонх нь төрийн өмчит 17 их, дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед их, дээд сургуулиудын чанар болоод төгсөгчдийн чадавх муу байгааг олон хүн шүүмжилдэг. Гэвч манай улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудыг стандартын түвшинг тогтоосон шалгуур алга. Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр (уржигдар) их, дээд сургуулиудад ижил мэргэжлийн дагуу үнэлгээ тогтоох шалгалт хийсэн. Мөн цаашид хэд хэдэн мэргэжлээр хийгдэнэ. Энэ шалгалтын үр дүнг хүлээж байна.
-
2019 оны 4 сарын 02
Цензургүй яриа нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын зочноор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уригдсан. Тус нэвтрүүлэгт түүний ярианаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2019 оны 3 сарын 28
Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг байгууллагаараа зөвлөмж гаргуулж, өөрийнхөө томилсон байгууллагад зөвлөмж хүргүүлэх замаар санал гаргуулан дургүй шүүгчээ огцруулах, чөлөөлөх байдал руу орлоо.
-
2019 оны 3 сарын 26
Нэг зорилгын төлөө, нэгэнт цагт шадарлаж явсан Ж.Батзандан, О.Магнай нарын эрх ашгийн салаа зам, улс төрийн замнал хаана очиж эргэн нийлэх бол гэдэг нь сонин бөгөөд сонирхолтой.
-
2019 оны 3 сарын 25
Ард түмний төлөөлөл болсон гишүүдийг татвар мөнгөөр цалинжуулж, бас болоогүй “хүмүүжүүлэх” нь хэр зохистой бол.....
-
2019 оны 3 сарын 18
“Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна”. Энэ бол Засгийн газрын гал тогоог базаж, бодлого зангидаж явсан Г.Занданшатар УИХ-ын дарга болсныхоо дараа чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хэлсэн үг.
-
2019 оны 3 сарын 18
Оффшор байтугай банкны тухай мэдэгдэхүүн хомс байсан үед бүтээсэн киногоор нь дамжин барууны соёл бидний ой тоонд хадагдаж явсан цаг “саяхан”. Саяхан гэдгийг зориуд хашилтад хийсэн нь өдгөө монголчууд банкны тухай өмнөхөөсөө илүү ойлголттой бас мэдлэгтэй болж байна. Бидний ой тоонд сууснаар, үзэж асан барууны кинонд өгүүлдгээр Швейцарийн банкны тухай дүрс эхлэл, өрнөл, төгсгөлдөө хэсэгхэн хугацаанд дурдаад өнгөрдөг.