УИХ-ын гишүүдээс ард түмний дуу хоолой болж шударга ёсыг тогтооно хэмээн хамгийн их тэмцдэг таван гишүүн бий. Тэдний ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбумын үнэлгээтэй малтай Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өөрийн орлого 24 сая 500 мянган төгрөг. Харин гэр бүлийн орлого дөрвөн тэрбум 98 сая 750 мянган төгрөг. Тэрбээр 300 сая төгрөгийн үнэтэй нэг амины орон сууц, нэг зуслангийн байшинтай.
Мөн 15 сая төгрөгийн үнэтэй Toyota, Prius машинтай. Үүнээс гадна Хонь-300, Хурдан удмын адуу-400, Үхэр-65 буюу нийт үнэ нь нэг тэрбум 375 сая төгрөг. 107 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 32 сая төгрөгтэй. Мөн 240 сая төгрөгийн авлагатай, 10 сая төгрөгийн зээлтэй. Үүнээс гадна ЖБ Прайм ХХК, Доктор фарм ХХК, Крипто Үндэстэн ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.
Т.Аюурсайхан 434 сая зээлтэй
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханын өөрийн орлого 166 сая 211 мянган төгрөг. Харин гэр бүлийн орлого 53 сая 100 мянган төгрөг. Тэрбээр 900 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Мөн 307 сая 900 төгрөгийн үнэтэй Toyota, Prius XW30, Infiniti, QX60, Nissan,Patrol машинтай. Үүнээс гадна адуу-41, хурдан удмын адуу-11 буюу нийт үнэ нь 177 сая төгрөг. 20 сая төгрөгийн Эзэмших, 700м2 газартай. 47 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 123 сая 983 мянган төгрөгтэй. 434 сая 900 төгрөгийн зээлтэй. Үүнээс гадна Адванседледэр солюшенс ХХК-д хувьцаа эзэмшдэг.
2.4 тэрбумын үнэтэй хоёр орон сууцтай Л.Болд
УИХ-ын гишүүн Л.Болдын өөрийн орлого нэг тэрбум 216 сая төгрөг. Түүний өмнөх жилийн гэр бүлийн орлого 18 сая байсан бол энэ жил энэ жил орлогогүй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр хоёр тэрбум 432 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний газартай. Мөн 180 сая төгрөгийн үнэтэй Lexus,570 машинтай. Үүнээс гадна Адуу-4 буюу нийт үнэ хоёр сая төгрөг. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 184 сая 482 мянган төгрөгтэй. 203 сая төгрөгийн зээлтэй. Үүнээс гадна Галфүүд ХХК, Бодькапитал ХХК, Бодь Цамхаг ХХК, Бодь Даатгал ХХК -д тус тус хувьцаа эзэмшдэг.
Гишүүн Х.Нямбаатарын өөрийн орлого 442 сая
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өөрийн орлого 442 сая 742 мянган төгрөг. Түүний гэр бүлийн орлого 100 сая төгрөг. Тэрбээр 650 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Мөн 182 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser 200 машинтай. Үүнээс гадна Хурдан удмын адуу-20, Үхэр-10, Ямаа-93, Хонь-480, Адуу-15 буюу нийт үнэ 130 сая 400 мянган төгрөг. 25 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 22 сая төгрөгтэй. Тэрбээр 100 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших, 480м2 газартай. Үүнээс гадна Бестдрилинг ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.
Л.Оюун-Эрдэнэ сайдын үнэт эдлэл 60 сая төгрөгийн үнэлгээтэй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 232.7 сая төгрөг бол гэр бүлийн нийт орлого 10 сая төгрөг юм байна. Тэрбээр 210 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай бөгөөд 33 сая төгрөгийн үнэтэй Toyota Highlander машинтай. Үүнээс гадна хонь-110, ямаа-140, хурдан удмын адуу-5, үхэр-60, адуу-15 гэжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 112.9 сая төгрөгтэй. Түүнчлэн “Херо энтертайнмент групп" ХХК-ийн 50 хувь “Хүлэг контент ХХК”-ийн 100 хувийг эзэмшдэг.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (17)