-
2016 оны 5 сарын 14
өдөртөө 10-12 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 13
Пүрэв гаригт Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах асуудлаар Бразилын Сенатад санал хураалт явагдаж, 55-22 харьцаагаар түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Ийнхүү Ерөнхийлөгч Дилма Руссеффийг 6 сар хүртэлх хугацаанд албан тушаалаас нь түр чөлөөлж, түүний албыг Бразилын дэд Ерөнхийлөгч Мишель Темер энэ хугацаанд гүйцэтгэхээр болоод байна. Энэхүү 6 сарын хугацаанд Сенатын зүгээс Дилма Руссеффийг Ерөнхийлөгчийн албан тушаалд буцаах, аль эсвэл түүнийг орлож байгаа Мишел Темерийг 2018 оны 12 сар хүртэл энэ албанд үлдээх эсэхийг шийдэх юм байна. Сенатын хуралдаан болон санал асуулга 20 гаруй цагийн хугацаанд үргэлжилсэн байна.
-
2016 оны 5 сарын 13
ШЕЗ-ийн гишүүнд О.Зандрааг нэр дэвшүүлэхээр болов
-
2016 оны 5 сарын 13
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2016.05.13/ хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог хэлэхдээ, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олон нийтийг түгшээж буй оффшор дансны асуудлаар, тэр дунд Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгаатай холбогдуулан Та бүхэнд хандлаа. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэв. Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа дуулгасан юм. Тэрээр “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” хэмээн хэлэв.
Мөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгийн цахим хуудаст байршуулан, олон нийтэд дэлгээд буй Панамын баримт бичиг хэмээх мэдээлэлтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
-
2016 оны 5 сарын 13
ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнгөрөгч дөрөвдүгээр сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм.
-
2016 оны 5 сарын 13
“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн бүтээгдэхүүн болох эклерт хордсон иргэдийн тоо 155 гарсан билээ. Өнгөрсөн сарын 24-нээс энэ сарын 04 хүртэлх хугацаанд нийт хоолны хордлого гэсэн оноштой 155 хүн бүртгэгдэж, 97 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
-
2016 оны 5 сарын 13
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалтыг өнөөдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явуулжээ.
-
2016 оны 5 сарын 13
Олондоо “Гоц Зураач” хэмээн хүндлэгддэг Л.Өнөрчимэг энэ сарын 14-нд нэгэн гайхалтай үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарын нээлт даваа гарагийн 11 цагт болно
-
2016 оны 5 сарын 13
Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сарын байдлаар 25 мянган эх амаржиж, 25 мянга 400 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1114 буюу 4.2 хувиар, хүүхэд 1161 буюу 4.4 хувиар буурсан байна.
-
2016 оны 5 сарын 13
15 шүүх шинээр байгуулахаар шийдвэрлэв
-
2016 оны 5 сарын 13
БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын хурандаа Б.Баатар захирагчтай батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын RRP, OCHA зэрэг байгууллагатай хамтран “Түргэн хэрэгжих төсөл”-ийн хүрээнд Бентью хотын эмнэлгийн 4 өрөөг засч, шинээр тохижуулсан байна.
-
2016 оны 5 сарын 13
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 5 сарын 13
Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарчээ.
-
2016 оны 5 сарын 13
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ
4 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.
Өнөөгийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
1. Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сард баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, бэлчээрийн даац, төлөв, байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох зэрэг тулгамдсан олон асуудлыг цогц шийдвэрлэхэд чиглэгдэж байна.
2. Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг нь шимтгэл төлж ажилласан 1 жил 2 сараар байхаар тооцох арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
3. Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн,хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:
-Засгийн газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна;
-Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.
-Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.
-Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.
4. Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байна
Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүллээ. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүллээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13569#sthash.O0G2l3vs.dpuf
-
2016 оны 5 сарын 13
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
-
2016 оны 5 сарын 13
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийслэлийн сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхны хуралдаанаа хийж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж, нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.
-
2016 оны 5 сарын 13
БНАСАУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын гэрэл зургийг нийтэллээ
-
2016 оны 5 сарын 13
Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ.