Пүрэв гаригт Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах асуудлаар Бразилын Сенатад санал хураалт явагдаж, 55-22 харьцаагаар түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Ийнхүү Ерөнхийлөгч Дилма Руссеффийг 6 сар хүртэлх хугацаанд албан тушаалаас нь түр чөлөөлж, түүний албыг Бразилын дэд Ерөнхийлөгч Мишель Темер энэ хугацаанд гүйцэтгэхээр болоод байна. Энэхүү 6 сарын хугацаанд Сенатын зүгээс Дилма Руссеффийг Ерөнхийлөгчийн албан тушаалд буцаах, аль эсвэл түүнийг орлож байгаа Мишел Темерийг 2018 оны 12 сар хүртэл энэ албанд үлдээх эсэхийг шийдэх юм байна. Сенатын хуралдаан болон санал асуулга 20 гаруй цагийн хугацаанд үргэлжилсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (3)