Умард Солонгосын төрийн төв хэвлэл мэдээллийн албанаас тус улсын шинээр томилогдсон 20 гаруй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цээж зургийг лхагва гаригт нийтлэн гаргаад байна. Солонгосын Төв Мэдээлийн Агентлагийн нийтлэн гаргаад байгаа 27 төрийн дээд албан тушаалтны 20 нь ёслолын хүрэмтэй, 7 нь цэргийн хувцастай байсан байна. Эдгээрийн дунд мөн саяхан Ажилчдын намын даргаар томилогдсон тус улсын удирдагч Ким Чен Уны зураг багтсан байна. Мөн сарын өмнө Өмнөд Солонгосын тагнуулын албанаас цаазлагдсан хэмээн мэдээлж байсан Ри Ён Гилийн гэрэд зураг багтсан нь мөн улс төр судлаач, шинжээчдийн анхаарлыг татаж байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/