ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан өнгөрөгч дөрөвдүгээр сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөх үндэслэл болжээ.
Энэ талаар Т.Аюурсайхан өнөөдөр, "Хотын дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь шүүхээс хууль бус гэж үзлээ" хэмээн цахим хуудаснаа мэдээлэв.
Сэтгэгдэл (18)