Олондоо “Гоц Зураач” хэмээн хүндлэгддэг Л.Өнөрчимэг энэ сарын 14-нд нэгэн гайхалтай үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
Тэрбээр Монгол Улсын боловсролын их сургуулийн Урлаг биеийн тамирын сургууль дээр үзүүлэх тоглолтоо хийх бөгөөд Монголд нэг их дэлгэрээгүй байгаа ч дэлхийд хүзлээн зөвшөөрөгдсөн хоёр үзүүлбэрийг үзүүлэх гэнэ.
Тодруулбал, Үгээр зурах буюу AS. Calligraphy art perpormanee, Элсээр зурах буюу AS. Sand art ferpormanсe гэсэн үзүүлбэрийг үзүүлэхээр зэхээд байгаа юм байна. Энэ үзүүлбэртээ зориулаад их сонин содон багаж хэрэгсэл хүртэл бэлтгэжээ. Тэрхүү багаж хэрэгсэл бол бараг дэлхийд анх удаа хийгдэж байгаа эд бөгөөд тэрхүү зургийн багаж хэрэслээ өөрөө бүтээж, Оюуны өмчийн патентаа хүртэл авчихсан аж.
Энэхүү үзүүлбэр нь түүний хувьд 30 жилийн дараа Монголд хийж буй анхны үзүүлбэр юм. Өмнө нь тэрбээр усан дор зураг зурах болон хөлөөрөө зураг зурж Монгол түмнээсээ “Гоц зураач” хэмээх өргөмжлөлийг хүртэж, Олноо хүндлэгдэх болсон юм.
Ингээд Монголдоо 30 жилийн дараа дахин спорт зургийн шоу ертөнцөд хөл тавих гэж буй түүнтэй уулзахад “Анх “Монголын Гайхамшиг” , “Гоц авьяастан” Зургийн багш, Монголын анхны спорт зураач гэдгээр олонд танигдаж байсан. Үүнээс хойш Монголдоо олны өмнө гарч, үзүүлбэр үзүүлсэнгүй. Нэг мэдсэн 30 орчим жилийг ардаа үдчихэж. Энэ үзүүлбэр тоглолтыг хийхэд МУБИС-ын захирал доктор Д.Мөнхжаргал, УБТС-ийн захирал сургуулийн захирал доктор А.Энхмаа болон бусад багш нар халуун дотноор тэсэн ядаж хүлээж байна. Би ч өөрөө сэтгэл догдлон хүлээж сууна. Зураг сонирхдог болон сонирхдоггүй хүн бүхэн нь ирж үзэж болно шүү” гэсэн юм.
Сэтгэгдэл (5)