-
2016 оны 5 сарын 16
“Эх Орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын дарга Б.Цэрэнбалжирыг бүртгүүлэх тухай хүсэлтийг ирүүлээд байсан юм.
-
2016 оны 5 сарын 16
Тойрог Мандатын тоо Хороо
Баянгол дүүрэг 1 1 1, 2, 3
2 1 4, 5, 20
3 1 6, 7, 21
4 1 8, 9, 10, 13, 22
5 1 11, 12, 14, 15, 23
6 1 16, 17, 18, 19
6 тойрог 6 мандат 23 хороо
Баянзүрх дүүрэг 7 1 2, 21, 27
8 1 1, 3, 4, 7
9 1 6, 15, 18, 25
10 1 5, 22
11 1 16, 19
12 1 9, 17, 24
13 1 8, 10, 12
14 1 11, 20, 23, 28
15 1 13, 14, 26
9 тойрог 9 мандат 28 хороо
Сонгинохайрхан дүүрэг 16 1 21, 22, 32
17 1 1, 2, 3
18 1 4, 5, 26, 27
19 1 8, 9, 25
20 1 6, 7, 24
21 1 10, 11, 26
22 1 12, 13, 14, 15, 31
23 1 16, 17, 23, 29
24 1 18, 19, 20, 30
9 тойрог 9 мандат 32 хороо
Сүхбаатар дүүрэг 25 1 1, 2, 3, 4
26 1 5, 6, 9
27 1 7, 8, 10
28 1 11, 12, 13
29 1 14, 15, 16
30 1 17, 18, 19,20
6 тойрог 6 мандат 20 хороо
Хан-Уул дүүрэг 31 1 1, 15
32 1 2, 7, 8
33 1 3, 5, 8
34 1 4, 11
35 1 9, 10, 13
36 1 12, 14, 16
6 тойрог 6 мандат 16 хороо
Чингэлтэй дүүрэг 37 1 1, 2, 3, 4, 5
38 1 6, 7, 8
39 1 9, 10, 11
40 1 12, 16
41 1 13, 14, 15
42 1 17, 18, 19
6 тойрог 6 мандат 19 хороо
Багануур дүүрэг 43 1 1, 2, 3, 4, 5
1 тойрог 1 мандат 5 хороо
Багахангай дүүрэг 44 1 1, 2
1 тойрог 1 мандат 2 хороо
Налайх дүүрэг 45 1 1, 2, 3, 4, 5, 6, 7
1 тойрог 1 мандат 7 хороо
Нийт 45 тойрог 45 мандат 152 хороо
-
2016 оны 5 сарын 16
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хууль эрх зүйн салбарт Үндсэн хуулийн дараа орохуйц том шинэчлэлийг хийж чадлаа хэмээн онцолсон юм. Тэрбээр, эдгээр хуулиудыг батлагдах хүртэлх бүхий л шатанд мэдлэг оюунаа дайчлан ажилласан УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны ажлын алба, Хууль зүйн яам, холбогдох бусад байгууллагын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн салбарын суурь өөрчлөлт хийгдлээ хэмээн энэ үеэр мэдэгдсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль нь сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиудаар дамжин амилна хэмээгээд дээрх хоёр хуульд гүйцэтгэх нууц ажиллагааны талаар нарийвчлан тусгаж, дүрэм журмаар хүний эрхэнд халддаг байсан явдлыг зогсоосон гэж мэдээлэлдээ дурдсан.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ удаагийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүх шатанд хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож ажилласан гээд хүний эрхтэй холбоотой урьд өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг шинэ хуулиудад тусгасан гэдгийг онцоллоо. Хуульд хүүхэд хамгааллын талаар, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг тусгасан гээд хууль сахиулагч нь хүний амь нас эрсдэлд орж болзошгүй тухай дуудлага хүлээн авсан бол хамгийн түрүүнд очих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч байж болзошгүй тохиолдолд тухайн орон байранд нэвтрэн орох, аюулыг үнэлээд хохирогчийг хамгаалалтад авах талаар хуульд тусгасан талаар тодруулан мэдээлсэн. Хууль бүхэлдээ хүний аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн гэж Ц.Оюунгэрэл гишүүн мэдээлээд 1992 оноос хойш хүний эрхийг баталгаажуулсан хамгийн том хуулиуд батлагдсан гэж хэлсэн юм.
Түүнчлэн тэрбээр хүнийг гэмт хэрэгт сэжиглэн барьж хориод байцаалт авалгүй мартдаг, олон сар жилээр хорьдог байдлыг эцэс болгон хүнийг хорихын тулд нотлох баримтад тулгуурлах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байцаалт, шүүх хуралд тодорхой хамгаалалттай оролцдог байхаар хуульд тусгасан хэмээн мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Л.Болд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдах хүртэл бүх шатанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага оролцсон гээд эдгээр хуулиуд батлагдсанаар хүний эрхийн хувьсгал хийгдлээ гэж хэлж болно хэмээн мэдэгдсэн. Төр, иргэн хоёр нэг байр сууринд ирж, иргэн бүр хуулийн хамгаалалтад орж байгаагаараа онцлог юм гэж эрхэм гишүүн тэмдэглэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэргийг цаасан нотлох баримтад үндэслэн байцаалтаар нотолж буй байдлыг өөрчилж, байцаалтаас бусад аргаар хэргийг нотлох эрх зүйн орчныг бий болсныг онцолсон.
Хүнийг хэн нэгэн албан тушаалтны сэжигт үндэслэн олон сараар хорьж мөрддөг, эрх чөлөөг нь хугацаагүй хасдаг байдлыг хязгаарлаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн хүнийг яллагдагчаар татан шалгадаг байх зохицуулалтыг тусгасан гээд хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны явуулах ажиллагааны талаар нарийн хуульчилсан болохыг тодруулан мэдээлсэн юм.
Үүний дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 16
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга цаг үеийн асуудалтай холбогдуулан өнөөдөр /2016.05.16/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татсан оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн гурван төсөл санаачлан боловсруулснаа мэдэгдлээ. Тодруулбал, Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай, Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэхдээ, “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм. Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад буй үх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэв.
Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын зөвлөх Х.Батсуурь байлцлаа. Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 16
Ням гаригт Виндзорын ордонд Их Британий хатан хаан Элизабетийн 90 насны ойд зорилусан баярын цэнгүүн зохион байгуулагдлаа. Баярын арга хэмжээнд хатан хааны хамт мөн түүний нөхөр ханхүү Филип, түүний хүү хунтайж Чарльз, ач нар болох Уилльям, Харри нар болон Бахрейн улсын эзэн хаан Хамад бин Иса Аль Халифа хүндэт зочны хувиар хүрэлцэн ирж оролцсон байна. Арга хэмжээний үеэр хатан хааны хамгийн дуртай морьт цэргийн үзүүлбэрийг түүнд зориулсан байна. Энэ үдшийн арга хэмжээнд мөн Австралийн поп дуучин Кайли Миноуг болон Их Британий дуучин Беверли Найт нар ая дуугаа өргөсөн байна.
-
2016 оны 5 сарын 16
“Алтанбулаг Экспо-2016” Олон улсын форум, үзэсгэлэн худалдаа болно
-
2016 оны 5 сарын 16
Газрын бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Драгон салбар ашиглалтад орлоо
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-05-16 16:18:42
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвд ашиглалтад орууллаа.
Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд , үйлчлүүлж буй иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид төрийн үйлчилгээг лангуун дээр тавьж байна. Ингэснээр иргэд даргыг царайчилж үйлчилгээ авдаг биш дарга танд үйлчилдэг засагчлалын шинэчлэлруу шилжлээ” гэдгийг онцлон хэллээ. “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь 1558 м2 үйлчилгээний саруул талбайтай, өдөрт 22 чиглэлд ажлын өдөр 256, амралтын өдөр 173 автобус эргэлтэнд ордог, 350 автомашины зогсоол, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, кафе, цайны газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүн боруулах цэг, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилнэ.
Иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас газрын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 16
Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” нийслэлийн хэмжээнд 49825 бут сөөг, 29128 мод нийт 78953 мод, бут тарилаа. Энэхүү арга хэмжээнд 1680 аж ахуйн нэгж байгууллагын нийт 18798 иргэн хамрагдав. Хашаандаа 6730 иргэн мод тарьж, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрон болон бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнд 12944 мод тарьжээ.
Барилгачдын талбай, Жуковын талбай, МҮЭСТО, Өргөө кино театрын өмнө мод, сөөгийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Занбазарын гудамж буюу Гандангийн урд талбайд ахмад багш нар мод тарьж усалгаа, арчилгаа хийлээ.
Нийтийн эзэмшлийн 110 гудамж, талбайд НҮУН болон хувийн хэвшлийн байгууллагууд 20 мянга гаруй мод сөөгийг тарьсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 16
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.16/ Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн дэд ерөнхийлөгч Сыганбек Абдрахмановыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Сыганбек Абдрахманов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр Бүгд Найрамдах Киргиз Улсын “Кыргызалтын” НХН-ийн талаар мэдээлэл өгч, танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг хэмээн үзэж, цаашид харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны парламентын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 16
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10-р анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14-р ангийн албан хаагчид очиж шуурхай ажиллан галыг унтраагаад байна.
Онцгой байдлын албан хаагчдыг очиход тус зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан аж.
“Корпорайт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг Яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэгт хүргэхээр авч явсан байна.
Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн тул хайгуулийн ажиллагаа явуулж байна.
-
2016 оны 5 сарын 16
Австралийн загварын долоо хоног тус улсын загвар зохион бүтээгч Тони Матичевскигийн цуглуулгаар ням гаригт Сидней хотноо эхэллээ. Энэ жилийн загварын долоо хоногийг зохион байгуулагчдын зүгээс товлосон хугацаанаас нь өмнө эхлүүлсэн байна. Учир нь амралт зугаалгын улирал эхлэхээс өмнө зуны хувцас загварын чиг хандлагыг амжиж танилцуулахын тулд ийнхүү товлосон хугацаанаас нь өмнө эхлүүлсэн талаар уг арга хэмжээг зохион байгуулагч IMG компаний дэд ерөнхийлөгч Женнифер Тэйлор хэлсэн байна. Энэ жилийн Австралийн загварын долоо хоногт загварын ертөнцийн домог болсон загвар зохион бүтээгч Оскар Де Ла Рента өөрийнхөө амралт, зугаалгын улирлын цоо шинэ цуглуулгаараа оролцохоор болсон байна.
-
2016 оны 5 сарын 16
Золбин нохойн муур утсах зардлыг шинэчлэн 12 000 төгрөг болгон тогтоох тухай асуудлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайхан танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна. Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байна гэдгийг тэрээр онцлов. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байгааг хэллээ. Үүнд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг багтсан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, золбин нохой муур усгалтын ажлыг шинэ хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Тодруулбал гэр хорооллолд хэдэн хэдэн газарт золбин нохой, муур худалдан авах цэг байгуулж иргэдээс муур, нохойг худалдан аваад дараа нь нэг цэгт тээвэрлэн хүргэх маягаар зохион байгуулах юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцэн нэг золбин нохой муур устгах зардлыг 12 000 төгрөг болгон шинэчлэн тогтоов.
-
2016 оны 5 сарын 16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар золбин нохой муур устгалын ажлын шинэчилсэн зардал батлах тухай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай, ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
-
2016 оны 5 сарын 16
Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа олон улсын эвсэл дэх АНУ-ын тусгай төлөөлөгч ням гаригт Йорданы нийслэл Амман хотноо Исламын Улс бүлэглэл нөлөөллийн хүрээгээ алдаж эхэлсэн талаар мэдэгдлээ. Исламын Улс Бүлэглэлийн эсрэг 66 улс орны нэгдсэн эвсэлд АНУ-ыг төлөөлж байгаа, Ерөнхийлөгч Б.Обамагийн томилсон тусгай төлөөлөгч Бретт Макгурк хэлэхдээ Исламын Улс бүлэглэлийн эсрэг дайны талбарт болон интернетийн орчинд явуулж байгаа тэмцэлд олон улсын эвсэл хүчийг авч эхлээд байгаа талаар онцолсон байна. Тэрээр Исламын Улс бүлэглэл Ирак болон Сирийн нутаг дэвсгэр дээр тогтоосон хяналтаа алдаж эхлээд байгаа бөгөөд үүний үр дүнд тэдний өргөмжилдөг ”Халифат”-ын улс агшиж эхэлсэн хэмээн хэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 16
“Corporate” зочид буудлын театрын хэсэгт гал гарчээ. Тодруулбал, тус театрын тайзны ар орчмоос гал гарч эхэлсэн ба галын дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах 10 дугаар ангийнхан ажиллаж буй ажээ.
Гал ойролцоогоор 30-40 минутын өмнөөс гарчээ. Яг одоогоор галыг унтраахаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж байгаа юм байна. Галын шалтгааныг одоогоор хэлэх боломжгүй гэж НОБГ-ын шуурхай албаныхан мэдэгдлээ.
-
2016 оны 5 сарын 16
Бээжин хотын Шаньдун мужид зика вирусийн анхны тохиолдол илэрчээ. Тус мужийн уугуул 29 настай эмэгтэй Венесуэльд аялж явахдаа 5-р сарын 11-ний өдөр халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлсэн бөгөөд тэрээр 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа хэмээн БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
-
2016 оны 5 сарын 16
ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийх үеэр намынх нь хөгшчүүд тэдэн рүү живх шидсэн нь энэ. МАХН-ын ахмадууд тэднийг ”Урвагч нар, ичээч” хэмээн шүүмжилж байлаа.
-
2016 оны 5 сарын 16
Сиско компаниас Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хатуу дэд бүтцийн мастер төлөвлөгөөг хүлээлгэн өглөө
-
2016 оны 5 сарын 16
Нөөцийн мах өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ. Нөөцийн махны худалдааг “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг нөөцийн махаар хангах аж. Харин үнийн хувьд үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх юм.
Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм.
-
2016 оны 5 сарын 16
Д.Хаянхярваа: Өр гэдэг үгийг өглөг гэж солих шаардлагагүй
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх ”Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсчээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээллээ.
АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр авсан АН-ын бүлгийн завсарлага маргааш буюу тавдугаар сарын 17-нд дуусах ёстой ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Тиймээс АТГ-ын даргын томилгооны асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг МАН-ын бүлгээс хүргүүлэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаярын нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь уг хуулийн төсөлд зөвхөн өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солихоор тусгажээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ ”Н.Батбаяр гишүүний санаачилсан энэ хуулийн төсөлд өр гэдэг үгийг өглөг гэдэг сольё гэжээ. Өр, өглөг гэдэг үгийг Я.Цэвэлийн ”Монгол хэлний тайлбар толь”-д юу гэж тайлбарласныг харлаа. Тухайлбал, өглөг гэдэг бол өгшөө, өр гэсэн үг. Өр гэдэг бол бусдад өгөх өр, өглөг юм гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр үг нь ижил утгатай байна. Хэрвээ өр гэдгийг өглөг гэж соливол одоо мөрдөгдөж байгаа 10 хуульд өөрчлөлт орох юм байна. Өр гэдэг үгийг өглөг гэж солих нь Цагаан сарын ул боовыг хэвийн боов гэж нэрлэдэгтэй ялгаагүй юм. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн” гэв.
Мөн тэрбээр төсвийн өнөөгийн ерөнхий байдлын талаар танилцууллаа. Түүний мэдээлснээр Монгол Улсын төсвийн орлого 213 тэрбум төгрөгөөр тасраад байгаа аж. Оны эхнээс хөрөнгө оруулалт 37 хувьтай байгаа төдийгүй зээлийн үйлчилгээний төлбөр тасарчээ. Өнөөдрийн байдлаар зээлийн үйлчилгээний төлбөрт 58 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлж чадаагүй байгаа аж. 2017, 2018 оноос манай улс Хөгжлийн банкнаас авсан бонд, ”Чингис” бондын төлбөрийг хийх ёстой. Тухайлбал, 2017 онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед өр авлагатай холбоотой асуудлыг дахин ярьж 2017 оноос эхлэн төлөгдөх үндсэн төлбөрүүдийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх ”Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-тэй холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.