Исламын Улс бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа олон улсын эвсэл дэх АНУ-ын тусгай төлөөлөгч ням гаригт Йорданы нийслэл Амман хотноо Исламын Улс бүлэглэл нөлөөллийн хүрээгээ алдаж эхэлсэн талаар мэдэгдлээ. Исламын Улс Бүлэглэлийн эсрэг 66 улс орны нэгдсэн эвсэлд АНУ-ыг төлөөлж байгаа, Ерөнхийлөгч Б.Обамагийн томилсон тусгай төлөөлөгч Бретт Макгурк хэлэхдээ Исламын Улс бүлэглэлийн эсрэг дайны талбарт болон интернетийн орчинд явуулж байгаа тэмцэлд олон улсын эвсэл хүчийг авч эхлээд байгаа талаар онцолсон байна. Тэрээр Исламын Улс бүлэглэл Ирак болон Сирийн нутаг дэвсгэр дээр тогтоосон хяналтаа алдаж эхлээд байгаа бөгөөд үүний үр дүнд тэдний өргөмжилдөг "Халифат"-ын улс агшиж эхэлсэн хэмээн хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)