Бээжин хотын Шаньдун мужид зика вирусийн анхны тохиолдол илэрчээ. Тус мужийн уугуул 29 настай эмэгтэй Венесуэльд аялж явахдаа 5-р сарын 11-ний өдөр халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлсэн бөгөөд тэрээр 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа учир зика вирус халдварлах боломжгүй хэмээн БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Гэсэн ч тус улсад аялаж яваа монголчуудыг эрүүл мэнддээ анхаарч, вирусын халдвараас сэргийлэхийг сануулж байна.