Австралийн загварын долоо хоног тус улсын загвар зохион бүтээгч Тони Матичевскигийн цуглуулгаар ням гаригт Сидней хотноо эхэллээ. Энэ жилийн загварын долоо хоногийг зохион байгуулагчдын зүгээс товлосон хугацаанаас нь өмнө эхлүүлсэн байна. Учир нь амралт зугаалгын улирал эхлэхээс өмнө зуны хувцас загварын чиг хандлагыг амжиж танилцуулахын тулд ийнхүү товлосон хугацаанаас нь өмнө эхлүүлсэн талаар уг арга хэмжээг зохион байгуулагч IMG компаний дэд ерөнхийлөгч Женнифер Тэйлор хэлсэн байна. Энэ жилийн Австралийн загварын долоо хоногт загварын ертөнцийн домог болсон загвар зохион бүтээгч Оскар Де Ла Рента өөрийнхөө амралт, зугаалгын улирлын цоо шинэ цуглуулгаараа оролцохоор болсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/