-
2016 оны 5 сарын 19
Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбар байрлуулна
-
2016 оны 5 сарын 19
Ц.Элбэгдорж БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав
-
2016 оны 5 сарын 19
ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан Женев хотноо Зика вирусын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хийлээ. Тэрээр дэлхийн хэмжээнд өнөөдөр 59 улс оронд Зика вирусын халдварын тохиолдол илрээд байгаа гэсэн байна. Мөн тэрээр дэлхий ертөнц өнөөдөр эрүүл мэндийн ноцтой аюул тулгарах мөчид ”бэлтгэгдээгүй” байна хэмээн онцлон хэлсэн бөгөөд ирэх 8 дугаар сард явагдах гэж байгаа зуны Олимпийн наадмын үеэр Бразил улсыг зорих тамирчид, үзэгчид болон жуулчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг дурьджээ.Хатагтай Чан ”Зика вирусын тохиолдол дэлхийн 59 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхийн хүн амын хөдөлгөөнд хориг тавина гэж байхгүй ээ. Хүмүүс аялах, жуулчлах, сурах болон ажил хэргийн гэх мэт олон шалтгаанаар өөр улс орнуудад аялдаг. Тэгэхээр халдварт өвчний аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжит арга зам юу вэ гэсэн асуулт уган гарч ирнэ. Хамгийн үнэн зөв баримт, нотолгоо, мэдээллийг олж авах, гаргаж тавих асуудал үүний ганц хариулт юм. Тэдгээрийн үнэн зөв баримт, мэдээллийг хүн ард, олон нийттэй цаг алдалгүй хуваалцсанаар аюул, эрсдлийн хэмжээг багасгах сайн талтай юм. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ тооцоо болон эрсдлийн зохицуулалт хамгийн чухалд тооцогдож байна” гэжээ.
-
2016 оны 5 сарын 19
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан.
-
2016 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байна.
-
2016 оны 5 сарын 19
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав.
-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
-
2016 оны 5 сарын 19
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: /Байнгын хорооны хуралдааны дараа/
“Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хэмжил зүйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2016 оны 5 сарын 19
дугануудыг адууны зүчээний ч дайтайд үзэлгүй шатааж орхисон энэ өшт дайснуудынхаа хүнд чийрэг гар дор дараатай хэвтэж буйдаа даанчиг ихээр шаналж байсан тулдаа л тэгэхэд тэр хөө хар царайтын төмөр сэтгүүрийн төнхөлтийг үл тоосон билээ.
-
2016 оны 5 сарын 19
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
09:30-18:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгоны хэрэглэгчид, УБ Бодь-Буян, Рэндэр, Баянгол тохижолт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Наранцэцэг, Баянмөнх нар болон тэр орчмын хэрэглэгчид
10:30-17:30 цагт: 27, 2-р хороо Сэлбийн 1-17, Их Дунд, Бага Дарь эхийн гудамжууд, Зуун хас, 102-р сургууль, Ганц худаг, ШШГЕГ-ын хорих 441-р анги, ЦХБАӨЗ,
Хан-Уул дүүрэг
10.30-15.00 цагт: 3-р хороо ЭХЯ, АМГ, арын спорт заал, УБЦТС, ЦДҮС ТӨХК-ууд,
Сонгинохайрхан
10.30-18.00 цагт: 14, 15, 16, 17-р хороо 19, 20, 27-31, 39-р байр /Өнөр хотхон/, Төрийн банк
10:30-16:00 цагт: УСУГ-ын төв цэвэрлэх байгууламж,
Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 4, 2-р хороо Бүс нуурын гэр хороолол, Нарлаг, Наадам хороолол,
Багахангай дүүрэг
10.00-18.00 цагт: Багахангай импекс, Гүний худаг, Хөнгөн цагааны үйлдвэр, Хангамжийн задгай,
Төв аймаг
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Соёл зуслан орчмоор
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Баянгол зуслан орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
2016 оны 5 сарын 19
Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурах замаар эргэлт буцалтгүй уруудаж яваа нь хэн бүхэнд илэрхий болжээ . Эрт орой хэзээ нэг цагт өрөө төлж хадахгүйд хүрч ниргэх нь тодорхой. Ингэхээр дефолт гэж юу вэ? Жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалж байхад илүүдэхгүй болов уу гэж бодох юм.
-
2016 оны 5 сарын 19
2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт дөрвөн мандат оногдсон. Гэхдээ Налайх дүүрэгтэй нийлүүлээд. Тэгэхээр тус тойрогт нам тус бүрээс дөрвөн нэр дэвшигч өрсөлдөх юм. Намууд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаараа хэлэлцээд тун завгүй байгаа энэ үед Чингэлтэйн тойргийг манаж суугаа эрхмүүдийн хэн, хэн бэ гэдгийг хүргэж байна. Горилогчид олон ч тойрог цөөн учир нам доторх өрсөлдөөн улам ширүүссэн байна.
-
2016 оны 5 сарын 19
Хонь - (3/21-4/19)
Гэртээ бүгэхийн оронд найзуудтайгаа уулзаж цагийг өнгөрөө. Авьяасаа хөгжүүлж, сонирхлын дагуу бүлэгт элс. Эсвэл спортоор хичээллэ. Шинэ найз нөхөдтэй болж, холбоогоо өргөжүүлэх байх. Хуучин хайрттайгаа гэнэт уулзаж өнгөрсөн дурсамжаа сэргээн дурсах бололтой. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо болохгүй. Өөртөө шударга ханд.
Үхэр - (4/20-5/20)
Та материаллаг байдалд мөнгө зарцуулах хандлага илэрч байна Бодит үнэн болон, аливаа зүйлийн үнэ цэнийг олж харахыг хичээнэ. Ингэснээр та юманд сэтгэлээсээ хандах болно. Мөн бэлэн мөнгөтэй болох бололтой. Ирэх амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөхийн тулд хийхийг хүссэн эсвэл дутуу орхисон зүйлсээ хийхээр төлөвлөөрэй. Гэр ахуйн асуудалд бага оролц. Ховдоглон их идэх, архи спиртийн төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалз. Гэр бүл ойр дотныхонтойгоо харилцаа сайн байна.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр уулзсан хүмүүс, болсон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч, өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж, судалгаа хийх нь таны ажилд тус болно. Та интернетээр хэсэх явцдаа гадаад руу боломжийн үнээр аялаж болох талаар олж мэдэх бөгөөд өмнө нь сонсож байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Таны амьдрал шинэ боломжоор дүүрэн байна.
Мэлхий - (6/22-7/22)
Өглөө болмогц л бужигнаан эхэлнэ. Гадагшаа гарах, тайвширч амрах боломжийг бүү алд. Амралтын өдрүүдээр юу хийхээр төлөвлөсөн бэ, түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур түвшинд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон мэлхийн ордынхны хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан далим байх болно.
Арслан - (7/23-8/22)
Ямар ч бэрхшээл байсан суудлаа шийдвэрлэ. Гэрээ хэлэлцээрээ газар дээр нь зохицуулж эцэслэн дуусга. Бусдын уур бухимдлыг төрүүлчихвий хэмээн үгээ хэт цэгнэх хэрэггүй. Өөрийнхөө нинжин, энэрэнгүй занд итгэ. Эцэг эхийн зүгээс мэргэжил сонголтод тань нөлөөлөхийг оролдож, телөвлөгөө нурааж болзошгүй.Та өөрийнхөө төлөө зарим нэг шийдвэр гаргах хэрэгтэй болно.
Охин - (8/23-9/22)
Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө эерэг хэвээр байна. Таны оюун ухаан маш хурц сийрэг байгаа тул боломжийг алдах хэрэггүй. Өнөөдөр бичиг хэрэгтэй холбоотой ажилд болон судалгаа шинжилгээ хийхэд маш сайн өдөр байх болно. Мэдлэгээ дээшлүүлэх боломжуудыг бүү алд. Энэ нь танд шинэлэг мэдрэмж төрүүлэх болно. Хайр дурлалын харилцаанд тун таатай байх бөгөөд өнөөдөр хайрттайгаа хамт романтик үдшийг өнгөрөөх болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Хаалттай уулзалт хуралдаан дээр таны бодож байгаагаас илүү их зүйл шийдэгддэг. Хувь хүний авъяас, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Өнөөдөр амьдралд тань баяр хөөр мөн зөрчилдөөн үүсч магадгүй. Таныг юу илүү жаргалтай болгодог бас та бусдын амьдралд ямар үнэ цэнтэй болохыг мэдэрнэ. Нэлээн ач холбогдолтой өөрчлөлтүүд таны хувийн амьдралын замыг өөрчилж магадгүй. Хэдий нааштай өөрчлөлт байлаа ч аюулгүй гэж бодож л байвал битгий шантар. Хуучны зуршлаа орхиход хэцүү байх болно.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр гэгээлэг өдөр. Хилэнцүүд их өгөөмөр байна. Гэр бүл, дотны найзуудтайгаа цагийг өнгөрүүл. Ийм нандин харилцаа холбоогоо хадгалж үлдэх чухал. Танай ордод төрсөн хүмүүс заримдаа их зөрүүд. Гэвч та тулалдахын оронд амар амгалан, нам гүм орчныг бий болго. Буулт хийнэ гэдэг бууж өгнө гэсэн үг биш. Одоо таны харилцах тактик, дэс дараалалтай шийдвэр гаргах чадвар тань гайхалтай зэвсэг болно. Чанга, хатуугийн зэрэгцээ дипломатч бай.
Нум - (11/22-12/21)
Эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн ч үг хэл, үйлдлээ цэгнэхийг хичээ. Уурлаж бухимдан, таагүй үг аман дээр гарч ирж байсан ч тэвчин, дотогшоогоо залгих хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд тайван амгалан орчинд амрах, ном уншин оройг өнгрүүлээрэй.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр хөгжилдөхөд таатай өдөр. Од эрхэс гоонь эрчүүдийг сонирхолтой спорт, дуртай хобби, хайр дурлалд энэ өдрийг зарцуулахад дэмжиж болно. Хайр дурлап болон мөнгө баяр баясгалан авчирна. Аз танд дүүрэн байна. Матрынхан уралдааны моринд бооцоо тавих эсвэл казинод очиж тогловол азтай байх болно. Хэрэв та эрүүл чийрэг баймаар байвал усанд сэл, дугуй уна, цэцэрлэгт хүрээлэнгээр алх.
Бумба - (1/20-2/18)
Нийгмийн үйл ажилд оролцох бололтой. Гэртээ засвар хийхдээ ажлын өрөөгөө мартаж болохгүй. Хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөний төсвөө бүү хэтрүүл. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Өөртөө хос бүү хэл хослол сонгох ч амаргүй байх вий. Өнгөрсөн үеийн дурсамжаа зохиолчидтой хуваалцахад гэмгүй. Ердөө гэр бүл болон найз нөхөддөө зориулан мэргэжилийн бус ч гэсэн намтар бичиж яагаад болохгүй гэж.
Загас - (2/19-3/20)
Сарны чиг хандлага өнөөдөр Загаснуудад үнэхээр их эерэг байна. Гадагшаа гарахаасаа өмнө эрт босож өнөөдрийн хийх ёстой ажлаа тэмдэглэн бич. Спортоор хичээллэх, цэцэрлэгжүүлэлт хийх, эсвэл үр дүнтэй дасгал гэрийнхээ ойролцоо хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна танд эрч хүч өгнө. Хүчтэй эрч хүч таны биеэр урсаж байгаа болохоор, та шинэ өөр өөр, ер бусын сэтгэлийн, биеийн, оюун санааны урам зоригийг хайж эхэлнэ.
-
2016 оны 5 сарын 19
ГТЕГ-ын санаачлан хэрэгжүүлж буй НӨАТ-ын сугалааны урамшуулал тараа таниулж эхэллээ. Хагас жил орчим явагдаж байгаа энэхүү сугалаанаас 20 мянгаас эхлээд 20 сая төгрөг хожиж магнай нь тэнийсэн хүн цөөнгүй байгаа ч “аавын хаалга” татах дээрээ тулаад байгаа нэгэн ч байна.
-
2016 оны 5 сарын 19
11.00 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар банк болон даатгалын компаниудын зарим нь ноцтой зөрчил гаргаж байгаа талаар болон сонгуулийн сурталчилгааг арилжааны ямар телевизүүд явуулж болох эсэх зэрэг асуудлыг хөндөнө.
11.30 цагт: Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: НИТХ-ын хаалтын хуралдаан болох бөгөөд энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-аас гаргасан томоохон тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулна. Хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
12.00 цагт: Иргэний зориг-Ногоон намаас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулж ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Улаанбаатар хотод саяхан болж өндөрлөсөн АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-ын үр дүнгийн талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, Элчин сайд Л.Оргил нар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно.
12.00 цагт: Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, Төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.
12.30 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах Олон улсын номын баярын талаар мэдээлэл хийхээр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танхимд болно
12.30 цагт: Нийслэлийн Сонгуулийн хороо “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.00 цагт: СУИС-ийн ”Оюутан” театрт ”Дэлхийн театрын боловсролын II чуулган”, ”Азийн театрын сургуулиудын IV наадмын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
-
2016 оны 5 сарын 19
2016 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
2016 оны 5 сарын 19
016 оны 05 дугаар сарын 18-ны 21 цагаас 05 дугаар сарын 19-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө Хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 18
ОБЕГ-аас мэдээлснээр Төв, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан байна. Төв аймгийн Борнуур сумын нутагт ой, хээрийн түймэр гарсан дуудлагын дагуу орон нутгийн 50 иргэн ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ.
-
2016 оны 5 сарын 18
Хууль зүйн байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв