Хонь - (3/21-4/19)
Гэртээ бүгэхийн оронд найзуудтайгаа уулзаж цагийг өнгөрөө. Авьяасаа хөгжүүлж, сонирхлын дагуу бүлэгт элс. Эсвэл спортоор хичээллэ. Шинэ найз нөхөдтэй болж, холбоогоо өргөжүүлэх байх. Хуучин хайрттайгаа гэнэт уулзаж өнгөрсөн дурсамжаа сэргээн дурсах бололтой. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо болохгүй. Өөртөө шударга ханд.
Үхэр - (4/20-5/20)
Та материаллаг байдалд мөнгө зарцуулах хандлага илэрч байна Бодит үнэн болон, аливаа зүйлийн үнэ цэнийг олж харахыг хичээнэ. Ингэснээр та юманд сэтгэлээсээ хандах болно. Мөн бэлэн мөнгөтэй болох бололтой. Ирэх амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөхийн тулд хийхийг хүссэн эсвэл дутуу орхисон зүйлсээ хийхээр төлөвлөөрэй. Гэр ахуйн асуудалд бага оролц. Ховдоглон их идэх, архи спиртийн төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалз. Гэр бүл ойр дотныхонтойгоо харилцаа сайн байна.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр уулзсан хүмүүс, болсон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч, өөрийгөө тайвшруул. Сурч мэдэж, судалгаа хийх нь таны ажилд тус болно. Та интернетээр хэсэх явцдаа гадаад руу боломжийн үнээр аялаж болох талаар олж мэдэх бөгөөд өмнө нь сонсож байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Таны амьдрал шинэ боломжоор дүүрэн байна.
Мэлхий - (6/22-7/22)
Өглөө болмогц л бужигнаан эхэлнэ. Гадагшаа гарах, тайвширч амрах боломжийг бүү алд. Амралтын өдрүүдээр юу хийхээр төлөвлөсөн бэ, түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур түвшинд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Энэ нь ганцаардмал юм уу шинэ орчинд дөнгөж орсон мэлхийн ордынхны хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан далим байх болно.
Арслан - (7/23-8/22)
Ямар ч бэрхшээл байсан суудлаа шийдвэрлэ. Гэрээ хэлэлцээрээ газар дээр нь зохицуулж эцэслэн дуусга. Бусдын уур бухимдлыг төрүүлчихвий хэмээн үгээ хэт цэгнэх хэрэггүй. Өөрийнхөө нинжин, энэрэнгүй занд итгэ. Эцэг эхийн зүгээс мэргэжил сонголтод тань нөлөөлөхийг оролдож, телөвлөгөө нурааж болзошгүй.Та өөрийнхөө төлөө зарим нэг шийдвэр гаргах хэрэгтэй болно.
Охин - (8/23-9/22)
Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө эерэг хэвээр байна. Таны оюун ухаан маш хурц сийрэг байгаа тул боломжийг алдах хэрэггүй. Өнөөдөр бичиг хэрэгтэй холбоотой ажилд болон судалгаа шинжилгээ хийхэд маш сайн өдөр байх болно. Мэдлэгээ дээшлүүлэх боломжуудыг бүү алд. Энэ нь танд шинэлэг мэдрэмж төрүүлэх болно. Хайр дурлалын харилцаанд тун таатай байх бөгөөд өнөөдөр хайрттайгаа хамт романтик үдшийг өнгөрөөх болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Хаалттай уулзалт хуралдаан дээр таны бодож байгаагаас илүү их зүйл шийдэгддэг. Хувь хүний авъяас, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Өнөөдөр амьдралд тань баяр хөөр мөн зөрчилдөөн үүсч магадгүй. Таныг юу илүү жаргалтай болгодог бас та бусдын амьдралд ямар үнэ цэнтэй болохыг мэдэрнэ. Нэлээн ач холбогдолтой өөрчлөлтүүд таны хувийн амьдралын замыг өөрчилж магадгүй. Хэдий нааштай өөрчлөлт байлаа ч аюулгүй гэж бодож л байвал битгий шантар. Хуучны зуршлаа орхиход хэцүү байх болно.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр гэгээлэг өдөр. Хилэнцүүд их өгөөмөр байна. Гэр бүл, дотны найзуудтайгаа цагийг өнгөрүүл. Ийм нандин харилцаа холбоогоо хадгалж үлдэх чухал. Танай ордод төрсөн хүмүүс заримдаа их зөрүүд. Гэвч та тулалдахын оронд амар амгалан, нам гүм орчныг бий болго. Буулт хийнэ гэдэг бууж өгнө гэсэн үг биш. Одоо таны харилцах тактик, дэс дараалалтай шийдвэр гаргах чадвар тань гайхалтай зэвсэг болно. Чанга, хатуугийн зэрэгцээ дипломатч бай.
Нум - (11/22-12/21)
Эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн ч үг хэл, үйлдлээ цэгнэхийг хичээ. Уурлаж бухимдан, таагүй үг аман дээр гарч ирж байсан ч тэвчин, дотогшоогоо залгих хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд тайван амгалан орчинд амрах, ном уншин оройг өнгрүүлээрэй.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр хөгжилдөхөд таатай өдөр. Од эрхэс гоонь эрчүүдийг сонирхолтой спорт, дуртай хобби, хайр дурлалд энэ өдрийг зарцуулахад дэмжиж болно. Хайр дурлап болон мөнгө баяр баясгалан авчирна. Аз танд дүүрэн байна. Матрынхан уралдааны моринд бооцоо тавих эсвэл казинод очиж тогловол азтай байх болно. Хэрэв та эрүүл чийрэг баймаар байвал усанд сэл, дугуй уна, цэцэрлэгт хүрээлэнгээр алх.
Бумба - (1/20-2/18)
Нийгмийн үйл ажилд оролцох бололтой. Гэртээ засвар хийхдээ ажлын өрөөгөө мартаж болохгүй. Хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөний төсвөө бүү хэтрүүл. Яг одоо хүсч буй бүх зүйлээ худалдан авах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Өөртөө хос бүү хэл хослол сонгох ч амаргүй байх вий. Өнгөрсөн үеийн дурсамжаа зохиолчидтой хуваалцахад гэмгүй. Ердөө гэр бүл болон найз нөхөддөө зориулан мэргэжилийн бус ч гэсэн намтар бичиж яагаад болохгүй гэж.
Загас - (2/19-3/20)
Сарны чиг хандлага өнөөдөр Загаснуудад үнэхээр их эерэг байна. Гадагшаа гарахаасаа өмнө эрт босож өнөөдрийн хийх ёстой ажлаа тэмдэглэн бич. Спортоор хичээллэх, цэцэрлэгжүүлэлт хийх, эсвэл үр дүнтэй дасгал гэрийнхээ ойролцоо хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна танд эрч хүч өгнө. Хүчтэй эрч хүч таны биеэр урсаж байгаа болохоор, та шинэ өөр өөр, ер бусын сэтгэлийн, биеийн, оюун санааны урам зоригийг хайж эхэлнэ.