Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/-ийн календарьчилсан хуваарийн дагуу жүдо бөхийн 2018 оны анхны тэмцээн болох Тунисын Гранпри энэ өдрүүдэд буюу өчигдөр эхэлж 21-ний хооронд болж байгаа юм. Тус тэмцээн жүдо бөхийн УАШТ-тэй давхцаж буй учир Монголын жүдочид өнжиж байгаа юм.
Харин хоёрдугаар сарын 10-11-нд болох Парисын “Их дуулга” тэмцээнд Монголын жүдочид бүрэн бүрэлдэхүүнээрээ зодоглохоор мэдүүлгээ илгээжээ. Парисын “Их дуулга” тэмцээнд 47 орны 335 жүдоч хүч үзэх гэнэ.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэйчүүд
60кг Д.Амартүвшин
60кг Б.Амартүвшин
66кг Г.Хэрлэн
66кг Ё.Басхүү
73кг Н.Хадбаатар
73кг Ц.Цогтбаатар
81кг О.Ууганбаатар
81кг Н.Дагвасүрэн
90кг ГАлтанбагана
90кг Э.Мөнхжаргал
-100кг Л.Отгонбаатар
100кг Б.Тэмүүлэн
100кг Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүд
48кг М.Уранцэцэг
48кг Б.Хорлоо
52кг Б.Хорлоодой
52кг Ч.Аззаяа
57кг Д.Сумъяа
57кг Л.Энхрийлэн
63кг Б.Мөнгөнчимэг
63кг Б.Ганхайч нар оролцохоор мэдүүлгээ явуулаад байгаа аж. Ингээд энэ онд болох жүдо бөхийн Олон улс, дэлхийн тэмцээн уралдаануудын хуваарийг сонирхуулж байна.
Нэгдүгээр сарын 19-21 “Тунис Гран При” Тунис
Хоёрдугаар сарын 10-11 “Парис Их Дуулга” Франц
хоёрдугаар сарын 23-25 “Дюссельдорф Их Дуулга” Герман
Гуравдугаар сарын 09-11 “Агадир Гран При” Марокко
гуравдугаар сарын 17-18 “Екатеринбург Их Дуулга” ОХУ
Дөрөвдүгээр сарын 03.30-04.01 “Тбилиси Гран При” Гүрж
дөрөвдүгээр сарын 06-08 “Анталья Гран При” Турк
Тавдугаар сарын 25-27 “Хөххот Гран При” Хятад
Зургаадугаар сарын 15-17 “Канкун Гран При” Мексик
Долдугаар сарын 27-29 “Загреб Гран При” Хорватын
Наймдугаар сарын 10-12 “Будапешт Гран При” Унгар
Есдүгээр сарын 20-27 ДАШТ Баку Азербайжан
Аравдугаар сарын 12-14 “Ташкент Гран При” Узбекистан
10 дугаар сарын 26-28 “Абу Даби Их Дуулга” АНЭУ
11 дүгээр сарын 16-18 “Гаага Гран При” Голланд
11 дүгээр сарын 23-25 “Осака Их Дуулга” Япон
12 дугаар сарын 15-16 “Санкт Петербург Мастерс” ОХУ
Эдгээр тэмцээнүүдэд Монголын жүдочид хүч үзэн барилдах юм.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)