Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа говь, талын нутгаар хүчтэй, халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.