11.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар банк болон даатгалын компаниудын зарим нь ноцтой зөрчил гаргаж байгаа талаар болон сонгуулийн сурталчилгааг арилжааны ямар телевизүүд явуулж болох эсэх зэрэг асуудлыг хөндөнө.
11.30 цагт: Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: НИТХ-ын хаалтын хуралдаан болох бөгөөд энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-аас гаргасан томоохон тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулна. Хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
12.00 цагт: Иргэний зориг-Ногоон намаас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулж "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Улаанбаатар хотод саяхан болж өндөрлөсөн АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-ын үр дүнгийн талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, Элчин сайд Л.Оргил нар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно.
12.00 цагт: Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, Төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно.
12.30 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах Олон улсын номын баярын талаар мэдээлэл хийхээр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танхимд болно
12.30 цагт: Нийслэлийн Сонгуулийн хороо “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.00 цагт: СУИС-ийн "Оюутан" театрт "Дэлхийн театрын боловсролын II чуулган", "Азийн театрын сургуулиудын IV наадмын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.