-
2016 оны 5 сарын 19
ИЗНН-ын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 19
Итали болон Африкийн орнуудын гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалт Ром хотноо лхагва гаригт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд Африкийн 40 гаруй улс орны гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирж орлцсон бөгөөд арга хэмжээний үеэр Ливийн нөхцөл байдал, хэт даврах үзэл болон цагаач, дүрвэгсдийн хямралын асуудлаар санал солилцож, хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Африкийн Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Мусса Факи Махамат Ливийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрээр Ливи улсад Исламын Улс бүлэглэлд элсэн орж байгаа хүний тоо улам нэмэгдсээр байгааг анхааруулсан байна. Дан ганц Ливи гэлтгүй Африкийн бусад улс орнуудад ч ИУ бүлэглэлд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа талаар Африкийн Холбооны энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Смайл Черкүй онцоллоо. Харин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла дүрвэгсдийн аюулгүй байдал болон амьдрах орчин нөхцөлд анхаарал тавих нь чухал байгааг уулзалтын үеэр хэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 19
2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд нийслэлийн ИТХ-ын үе үеийн Тэргүүлэгчид, дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичиг дарга нар хүндэт зочноор оролцов. Энэхүү хуралдаад НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо
Administrator 2016-05-19 13:33:00
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг авахууллаа.
Угтах ёслолд Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-үүл болон албаны хүмүүс БНСУ-н талаас Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Ю Иль Хо, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, Засаг захиргааны сайд Хун Юн Шиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Жун Дог, Аж үйлдвэр, Худалдаа, эрчим хүчний сайд Жу Хён Хван, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ли Вон Жун болон албаны хүмүүс байлцав.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНСУ-Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдийн зоог барилаа.
-
2016 оны 5 сарын 19
Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.00-2000.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 304.00-305.15 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй.
-
2016 оны 5 сарын 19
АТГ-ын ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн томилгоотой холбоотой судалгаанд дүн шинжилгээ хийжээ.
-
2016 оны 5 сарын 19
”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин Р.Адъяа, Б.Хулан нар тус кинонд туршилтаар хосууд болдог байна. Үзэгч та бүхэн энэхүү киноноос залуусын ариун нандин хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно.
Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр ярихдаа ”Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан” гэлээ. Дашрамд дуулгахад, ”Оюунлаг” продакшн нь өмнө нь ”Хүүгүй ломбард”, ”Хуримын сюрприз” зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах ”Туршилтын хосууд” киног хүргэх гэж байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 5 сарын 19
Зэвсэгт хүчний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ
-
2016 оны 5 сарын 19
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 22-ны өдөр ”Бид сайн сайханд дагуулна” уриатай иргэдийн баярын өдөрлөгийн зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 5 сарын 19
Фото: Дэлхийн музейн өдрийг улс орнууд ингэж тэмдэглэлээ
-
2016 оны 5 сарын 19
Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойн босгон дээр төв орон нутгийн цагдаагийн алба хаагчдын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж, шилдэг тэргүүний алба хаагчдыг шалгаруулах ”ЦАГДАА-95” тэмцээн эхэллээ.
-
2016 оны 5 сарын 19
Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв
-
2016 оны 5 сарын 19
Иргэдийн дунд “1072 ширхэг хувьцааг худалдан авч байна” гэх худал мэдээлэл тараасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
-
2016 оны 5 сарын 19
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэж, 10.30 цагаас эхлэв.
Эхний хэлэлцэх асуудлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал гараагүй юм.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Мөн Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлэв. Хуулийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна” гэсэн юм. Харин гишүүдийн зүгээс энэ үгийг солих нь ач холбогдолгүй гэсэн байр суурь илэрхийлж байв. Тухайлбал Д.Эрдэнэбат гишүүн “Өрийн удирдлагын тухай бус Өглөгийн удирдлагын тухай хууль болох уу” гэхэд “Үг гэдэг цаанаа утгатай учиртай. Ардын намын хувьд МАХН гэж байснаа МАН болж өөрчлөгдсөн биздээ. Үгийн зөрүү гарч байж цагийн зөрүү гардаг юм” гэж Н.Батбаяр гишүүн хариулав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.
Дараа нь Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлэхийг дэмжиж, Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 5 сарын 19
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна эн.э үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.
-
2016 оны 5 сарын 19
Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна.
-
2016 оны 5 сарын 19
Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрахаар захиалга өгсөн хүүхэд, багачуудын эрхийн бичгийг олгож эхэлжээ. Тус төв зуны нэгдүгээр ээлжийн амрагчдаа зургадугаар сарын 2-нд хүлээж авах аж.
-
2016 оны 5 сарын 19
АТГ-аас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж байна.
-
2016 оны 5 сарын 19
Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг
-
2016 оны 5 сарын 19
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ”Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг энэ сарын 2-12-ны хүртэлх хугацаанд шалгасан.