УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Үүнээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд ирээгүй байсан учраас эл асуудлыг хойшлууллаа.
Дашрамд дурдахад, чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр л сууж байна. Түүний хувьд Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулахад оролцсон гишүүний хувиар ийнхүү оролцож байгаа аж.
Т.Хулан