АТГ-ын ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн томилгоотой холбоотой судалгаанд дүн шинжилгээ хийжээ.
Тус газарт 2015 онд 81 гаалийн байцаагчийг сэлгэн томилжээ. Тэгэхдээ тэдний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулаагүй байна. Мөн ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлага хангаагүй байцаагч нарыг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчжээ.
Тухайн байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт байцаагч нарыг сэлгэн болон шилжүүлэн томилж байгаа нь төрийн жинхэнэ албан тушаалтныг хувь хүний үзэмж болоод улс төр, намын харъяаллыг харгалзан томилдогыг харуулж байна. Тиймээс АТГ-аас ГТЕГ-ын даргад байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)