Иргэдийн дунд “1072 ширхэг хувьцааг худалдан авч байна” гэх худал мэдээлэл тараасан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.
Тодруулбал “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь өөрийгөө Монголын залуучуудын холбооноос явж байна гэж танилцуулан “1072 ширхэг хувьцааг худалдаж авна” хэмээн цуурхал тарааж байжээ.
Тиймээс иргэн Д.Дашнямыг ямар зорилгоор худал мэдээлэл тараасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл (1)