Итали болон Африкийн орнуудын гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалт Ром хотноо лхагва гаригт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд Африкийн 40 гаруй улс орны гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирж орлцсон бөгөөд арга хэмжээний үеэр Ливийн нөхцөл байдал, хэт даврах үзэл болон цагаач, дүрвэгсдийн хямралын асуудлаар санал солилцож, хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Африкийн Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Мусса Факи Махамат Ливийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрээр Ливи улсад Исламын Улс бүлэглэлд элсэн орж байгаа хүний тоо улам нэмэгдсээр байгааг анхааруулсан байна. Дан ганц Ливи гэлтгүй Африкийн бусад улс орнуудад ч ИУ бүлэглэлд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа талаар Африкийн Холбооны энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Смайл Черкүй онцоллоо. Харин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла дүрвэгсдийн аюулгүй байдал болон амьдрах орчин нөхцөлд анхаарал тавих нь чухал байгааг уулзалтын үеэр хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/