Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг энэ сарын 2-12-ны хүртэлх хугацаанд шалгасан.

Шалгалт үргэлжлэн явагдаж байгаа ба энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур Багахангай дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаа 141 прокурор хамрагдаж байна.
Харин ирэх даваа гаригаас эхлэн УЕПГ, Нийслэлийн Прокурорын газар, Тээврийн прокурорын газрын албан хаагчид шалгалтад хамрагдана.
Сэтгэгдэл (3)