-
2016 оны 9 сарын 02
Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрчээ. Үүнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
-
2016 оны 9 сарын 02
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал цагдаагийн хурандаа Х.Өлзийбаярыг өнөөдөр ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Д.Батжаргалыг томилсон байна.
-
2016 оны 9 сарын 02
Азербайжан улсын Баку хотноо 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад албан ёсоор нээлтээ хийлээ. Уг олимпиад энэ сарын 1-нээс есдүгээр сарын 14-ний хооронд зохигдох бөгөөд нийт эрэгтэй 180, эмэгтэй 140 орны баг тамирчид оролцож буй нь тухайн тэмцээний рекорд амжилт болоод байгаа юм.
Энэ удаагийн олимпиадад манай улсын шатарчид 17 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эрэгтэй тамирчидаас Г.Мөнхгал, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, С.Билгүүн, Н.Баттулга нар харин эмэгтэй тамирчидаас Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул, У.Лхамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад манай тамирчид чансаагаараа эрэгтэй 180 орны багаас 57 дугаарт, эмэгтэй 140 багаас 15 дугаарт эрэмбэлэгдэж байна.
-
2016 оны 9 сарын 02
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чойг хүлээн авч уулзлаа. Ноён Хэнам Чой нь Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Монгол, Камбож зэрэг Ази, Номхон далайн 14 улс орныг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд төлөөлдөг байна.
-
2016 оны 9 сарын 02
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар батласан.
-
2016 оны 9 сарын 02
Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга захирамж гарган парламентын бүлгэмүүдийг байгуулж, дарга нарыг нь томилж эхэлсэн байна.
-
2016 оны 9 сарын 02
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна.
-
2016 оны 9 сарын 02
Отгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна
-
2016 оны 9 сарын 02
Нийслэлийн Статистикийн Газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ болон өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.
-
2016 оны 9 сарын 02
Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигч 1498 иргэний “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” (ХАСУМ)-ийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 1247 мэдүүлгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлэв. 251 мэдүүлэг хянагдах шатандаа явж байна.
-
2016 оны 9 сарын 02
МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа” гэж хэллээ.
-
2016 оны 9 сарын 02
”Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдлоо. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын ”Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Улаанбаатар төмөр зам 2006 оны 03 тоот тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т ”бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.” гэж заасан байдаг. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаалаар вагоны хоосон гүйлтийн хөлсийг 0,3 коэффциентоор нэмэгдүүлэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна.
-
2016 оны 9 сарын 02
Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
-
2016 оны 9 сарын 02
Хакухо М.Даваажаргал есдүгээр сарын башёг өнжинө
-
2016 оны 9 сарын 02
Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, эийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 02
Шүлхий хотын хаяанд ирлээ
-
2016 оны 9 сарын 02
Улаан-Үд хот 350 жилийнхээ ойг тэмдэглэж байна
-
2016 оны 9 сарын 02
Нийслэлийг тойрсон автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд автомашин бүрт 500 төгрөгөөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх болжээ.
Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэл өндөр байгаа болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүдэд 24 цагийн хяналт, шалгалт ажиллуулж, ариутгал хийж байгаа аж.
Гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслээр малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон автотээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байна.
Мөн гоц халдварт шүлхий өвчин бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг албаныхан анхаарууллаа.
-
2016 оны 9 сарын 02
Азийн Хөгжлийн Банкны “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дэлхийн хотуудын түншлэл форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
-
2016 оны 9 сарын 02
Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлөөс Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров профессор цол хүртлээ.